Хууль зүйн байнгын хорооны тогтоолоор Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсэг 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хуралдаж сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт ирүүлсэн хүн тус бүрээр хэлэлцэн Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүний сонгон шалгаруулалтад оролцох 53 иргэнийг нэр дэвшигчээр бүртгэсэн. /Доорх холбоосон дээр дарж танилцана уу/
Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах журмын 9.1-д заасны дагуу нэр дэвшигчээс асуух асуулт, саналыг Galsanbatb@parliament.mnцахим хаягаар 14 хоногийн хугацаанд хүлээн авах тул сонирохсон асуулт, саналаа ирүүлэхийг Танаас хүсье.
Жич: Нэр, хаяггүй асуулт, саналыг хүлээн авахгүй болохыг анаарна уу. Асуулт, саналыг бичгээр ирүүлэх бол Төрийн ордон, Хууль зүйн байнгын хороо, 327 тоот гэсэн хаягаар ирүүлнэ үү.
ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН ХОРОО