Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2021 оны 16 дугаарын тойм


    Эмхэтгэлийн энэ удаагийн дугаарт Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай, Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн зарим гишүүдийг чөлөөлөх, томилох тухай болон Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Даатгалын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аудитын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг буцаасан талаарх Улсын Их Хурлын тогтоолуудыг тус тус нийтэлсэн.  

    Мөн Монгол Улсын Засгийн газрын “Журам батлах тухай” тогтоолыг нийтлэв. Энэхүү “Албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журам”-аар Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага, хуулийн этгээдийн баримт бичиг зохион бүрдүүлэх, ангилан төрөлжүүлэх, ирсэн баримт бичгийг хүлээн авах, бүртгэх, шийдвэрлэлтэд хяналт тавих, илгээх, албан хэрэг хөтлөлтийн шатанд хадгалах, ашиглах, хөтлөх хэргийн нэрийн жагсаалтын дагуу албан хэрэг бүрдүүлэх, байгууллагын архивт шилжүүлэх үйл ажиллагаатай холбогдох харилцааг зохицуулжээ. Тухайлбал, Албан хэрэг хөтлөлтийн талаарх удирдлага зохион байгуулалт, байгууллагын удирдлага, ажилтны хүлээх үүрэг, Байгууллагын үйл ажиллагааг баримтжуулах, Тамга, тэмдэг, хэвлэмэл хуудас, хийлгэх, хэрэглэх, хадгалах, Баримт бичгийн эргэлтийн   зохион байгуулалт, Баримт бичгийн шийдвэрлэлтэд хяналт тавих, Албан хэрэг хөтлөлтийн явцад баримт бичигтэй ажиллах ажлын зохион байгуулалт, Албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд хориглох зүйлүүдийг нарийвчлан тусгажээ. Түүнчлэн албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд арга зүйн хувьд нэгдмэл байх, бүртгэл төвлөрсөн байх, хадгалалт, хамгаалалт аюулгүй найдвартай байх зарчмыг баримтлахаар тусгасан зэрэг дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцах боломжтой гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 



Хуваалцах:

Холбоотой мэдээлэл