Монгол Улсад Нотариатын байгууллага үүсч, хөгжсөний 92 жил, “Монголын Нотариатчдын танхим” төрийн бус байгууллага үүсэн байгуулагдсаны 20 жилийн ойд зориулсан шатрын тэмцээнд УИХ-ын Тамгын газрын баг амжилттай оролцлоо.
Тус тэмцээнд УИХ-ын Тамгын газрын МХШҮХ-ийн референт Г.Алтан-Оч хоёрдугаар байр эзэлж, мөнгөн медаль хүртжээ.
Тэмцээн гурван ширээн дээр багийн төрлөөр, тойргийн
журмаар 11 тойрог, талдаа 15 минутын цагийн хяналттай явагдсан бөгөөд Г.Алтан-Очоос
гадна ахмад ажилтан Г.Чулуун, Д.Ламжав нар багийн бүрэлдэхүүнд багтан оюун
ухаанаа сорьсон байна хэмээн УИХ-ын
Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.