Газрын тухай багц хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хурал 2014 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 11.50 цагт Төрийн ордны В танхимд хуралдав. Хуралдаанд ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Б.Гарамгайбаатар, Улсын Их Хурлын гишүүн А.Бакей, Г.Баярсайхан, С.Ганбаатар, Ц.Цолмон, БОХХААБХ-ны ажлын албаны зөвлөх Я.Хишигт, референт Б.Баярмаа, Барилга, хот байгуулалтын яамны газрын дарга Д.Мөнхбаатар, тус яамны ахлах мэргэжилтэн Г.Болормаа, Уул, уурхайн яамны СБТГ-ын Геологийн бодлогын хэлтсийн дарга Б.Баатарцогт, Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын дэд дарга Ж.Даваабаатар, Албаны дарга Р.Ганхуяг, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Хуулийн хэлтсийн дарга Б.Алтанцэцэг, Газрын шинэтгэлийн хорооны ажлын албаны референт Д.Элбэгсайхан, Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын мэргэжилтэн М.Мөнхзаяа нар оролцов.
Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар газрын салбарын эрдэмтэн судлаач нар болон дэд ажлын хэсгийн гишүүдтэй уулзалт зохион байгуулан санал солилцож, тодорхой асуудлуудаар тайлбар авах хүсэлтэй байгаа учраас өнөөдрийн ажлын хэсгийн хуралдаанаар санал хураахгүй байхыг хүсэв.
Ажлын хэсгийн гишүүд Газрын тухай хуулийн төслийн талаар дэд ажлын хэсгээс бэлтгэсэн саналын томъёоллуудтай холбогдуулж асуулт асууж, тодруулга авсан болно.
Газрын багц хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг ирэх 7 хоногт хуралдуулахаар тогтлоо.
Хуралдаан 18.00 цагт өндөрлөв.
БАЙНГЫН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА