Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн төслийн дэд ажлын хэсгийн хуралдааны тойм /2014.05.02/
Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий дэд ажлын хэсгийн хурал 2014 оны 5-р сарын 02-ны өдрийн 14.10 цагт Төрийн ордны 334 тоот өрөөнд хуралдав.
Хуралдаанд Үндэсний статистикийн хорооны Макро эдийн засгийн газрын дарга Б.Бадамцэцэг, Санхүүгийн зохицуулах хорооны Ердийн даатгалын хэлтсийн дарга Б.Жавхлант, Санхүүгийн зохицуулах хорооны Даатгалын бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга П.Цэрэндэжид, Малын индексжүүлсэн даатгал төслийн нэгжийн захирал Я.Өлзийболд, Малын индексжүүлсэн даатгал төслийн нэгжийн хуулийн ажилтан Б.Сувд-Эрдэнэ, “Миг” даатгалын компанийн дэд захирал М.Жалавдорж, Байнгын хорооны зөвлөх Я.Хишигт, референт З.Оюунсүрэн нар оролцлоо.
Энэ өдрийн хуралдаанаар хуулийн төсөлд оруулах өөрчлөлтийн хувилбарыг боловсруулж санал нэгдэв.
Дэд ажлын хэсэг хуулийн төсөлд оруулах өөрчлөлтийн талаарх саналаа ажлын хэсэгт танилцуулахаар тогтлоо.
Хуралдаан 16.30 цагт өндөрлөв.
БАЙГАЛЬ ОРЧИН, ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН БАЙНГЫН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА