Цэс

Холбоо барих

Дипломат паспорт мэдүүлэх тухай

“Монгол Улсын дипломат, албан паспорт олгох, эзэмших, хадгалах журам”-ын дагуу УИХ-ын гишүүд, тэдгээрийн эхнэр/нөхөр дипломат паспорт эзэмшинэ. /Уг журмыг Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 190 дүгээр тогтоолын хавсралтаар шинэчлэн баталсан/

  • УИХ-ын гишүүн, түүний эхнэр/нөхөрт дипломат паспорт олгуулах асуудлыг УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтэс хариуцна. 
  • Дипломат паспортыг ГХЯ-наас ажлын 5 хүртэл хоногт багтаан олгоно.
  • УИХ-ын гишүүн, түүний эхнэр/нөхөрт дипломат паспорт мэдүүлэхэд шаардлагатай дараах бичиг баримтыг тухайн гишүүний зөвлөх, туслах бүрдүүлж, Гадаад харилцааны хэлтэст ирүүлнэ. Үүнд: 
    • Дипломат, албан паспорт мэдүүлэх хуудас /Үнэн зөв бөглөж, паспорт мэдүүлэгчийн гарын үсгийг зуруулсан байх/;
    • УИХ-ын гишүүний үнэмлэх, иргэний үнэмлэхийн хуулбар; 
    • УИХ-ын гишүүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай УИХ-ын тогтоолын хуулбар /тухайн байгууллагын “Хуулбар үнэн” тэмдгээр баталгаажуулсан байх/;
    • Нэг хувь цээж зураг;
    • УИХ-ын гишүүний эхнэр/нөхөрт дипломат паспорт мэдүүлэх бол гэрлэлтийн гэрчилгээ, эсвэл хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /нотариатаар баталгаажуулсан байх/;
    • Төлбөр тушаасан баримт; 
    • Тэмдэгтийн хураамж 30,000 төгрөгийг Төрийн банк дахь Улсын төсвийн 1021 0000 1715 дансанд;
    • Паспортын бичвэрийн төлбөр 15,500 төгрөгийг Худалдаа, хөгжлийн банк дахь “Титан Интернэйшнл” ХХК- ийн 499 021 986 дансанд;
    • Паспортын төлбөр 30,000 төгрөгийг Төрийн сан дахь Гадаад харилцааны яамны 100 9000 16040 дансанд тус тус тушаана. 

-Дипломат, албан паспорт мэдүүлэх хуудсыг УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсээс цаасаар, эсвэл ГХЯ-ны Консулын газрын http://consul.mn/file/meduulehhuudas20194.pdf холбоосоос татаж авна уу. 

-УИХ-ын гишүүн, түүний эхнэр/нөхөр дипломат паспорт мэдүүлэхдээ ГХЯ-ны Консулын хэлтэст өөрийн биеэр очиж, фото зураг авахуулан хурууны хээ өгнө.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл