Цэс

Холбоо барих

Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хэлэлцэн санал, дүгнэлтийн төслийг боловсруулж, Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх ажлын хэсэг хуралдав

Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг (2013 оны байдлаар) хэлэлцэн санал, дүгнэлтийн төслийг боловсруулж, Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх ажлын хэсэг хуралдав

2014. 05. 05

Төрийн байгуулалтын байнгын хорооны 2014 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 02 тоот тогтоолоор Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг (2013 оны байдлаар) хэлэлцэн санал, дүгнэлтийн төслийг боловсруулж, Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдав.

Уг ажлын хэсэг 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Төрийн ордны хуралдааны “Б” танхимд хуралдан, Улсын Их Хурлын гишүүн М.Батчимэг, А.Бакей, Б.Гарамгайбаатар, С.Дэмбэрэл нар оролцон саналаа хэлж, Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг (2013 оны байдлаар) хэсэг тус бүрээр нь хариуцан ажиллахаар тогтов. Үүнд:

1.Ажилтай, орлоготой Монгол хүн - Улсын Их Хурлын гишүүн Су.Батболд, Б.Гарамгайбаатар 2.Эрүүл чийрэг Монгол хүн - Улсын Их Хурлын гишүүн Г.Уянга 3.Эрдэм боловсролтой Монгол хүн - Улсын Их Хурлын гишүүн А.Бакей 4.Аюулгүй орчинтой Монгол хүн - Улсын Их Хурлын гишүүн М.Батчимэг 5.Эрх чөлөөтэй Монгол хүн - Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл нар тус тус хариуцан ажиллахаар боллоо.

Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг (2013 оны байдлаар) биелэлттэй холбогдуулан Улсын Их Хуралд суудалтай намын бүлгүүд болон Үндэсний аудитын газарт хандан санал, дүгнэлт гаргуулахаар албан тоот хүрүүлсэн байна.

 

Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын алба

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл