Цэс

Холбоо барих

Галт зэвсэг, сум хэрэгсэл болон Техникийн спортын төвийн үйл ажиллагаатай танилцав

Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү болон ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн гишүүд 2014 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн Техникийн спортын төвийн үйл ажиллагаа болон Цагдаагийн албанд хэрэглэгдэж буй галт зэвсэг, сум хэрэгсэлтэй танилцав.

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн Техникийн спортын төвийн үйл ажиллагаатай танилцав.

 Ажлын дэд хэсгийн гишүүд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд 

   

Цагдаагийн албанд хэрэглэгдэж буй галт зэвсэг 

                                  Хууль зүйн байнгын хорооны ажлын алба

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл