2014 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар
Нэг. Хэлэлцүүлгийн шатанд байгаа хууль, бусад шийдвэрийн төслүүд
1. Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр, С.Бямбацогт, 2009.09.09, анхны хэлэлцүүлэгт /
Зөвлөх Ш.Ариунжаргал
2.Төрийн өмчөөс орон нутгийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /А.Тлейхан нарын гишүүд, хэлэлцэх эсэх нь Байнгын хорооны түвшинд шийдэгдсэн/
Зөвлөх Ш.Ариунжаргал
3. Компанийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /С.Ганбаатар нарын 9 гишүүд, 2013.05.02, анхны хэлэлцүүлэгт байгаа/
Зөвлөх Д.Мягмарцэрэн
Н.Мөнхзэсэм
4. Компанийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Б.Гарамгайбаатар нарын 5 гишүүн, 2013.08.28, анхны хэлэлцүүлэгт/
Зөвлөх Д.Мягмарцэрэн
5. Газрын тосны тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ төсөл, Газрын тосны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл, Газрын тосны тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай болон зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар, 2013.06.25, эцсийн хэлэлцүүлэгт/
Зөвлөх Ш.Ариунжаргал
Л.Батмөнх
6. Хотыг дахин хөгжүүлэх тухай хуулийн төсөл, Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар, 2013.12.05, анхны хэлэлцүүлэгт/
7. “Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх, санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор Улсын Их Хурлаас Засгийн газарт чиглэл өгөх тухай” УИХ-ын тогтоолын төсөл /Засгийн газар, 2014.04.07, анхны хэлэлцүүлэгт/
Зөвлөх Н.Мөнхзэсэм
Хоёр. Өргөн мэдүүлэгдээд байгаа хууль, бусад шийдвэрийн төслүүд
1.Баянмонгол /Эрдэнэс Монгол/ компанийн тухай хуулийн төсөл /Л.Болд, 2012.06.13/
Зөвлөх Н.Мөнхзэсэм
2.Нийслэлийн гэр хорооллыг дэд бүтэцжүүлэхэд шаардагдах санхүүгийн арга хэмжээний тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, Г.Баярсайхан, Л.Болд, З.Энхболд, С.Эрдэнэ, 2012.07.20/
Зөвлөх Ш.Ариунжаргал
3. Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Д.Оюунхорол нарын 11 гишүүд, 2013.04.10/
Зөвлөх Ш.Ариунжаргал
4. “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай” Улсын Их Хурлын 2007 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 27 дугаар тогтоолын хавсралтуудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар, 2013.05.31/
Зөвлөх Л.Батмөнх
5. Худалдааны тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Я.Содбаатар, С.Батболд, Д.Дэмбэрэл, Ж. Энхбаяр нар, 2014.03.25/
Зөвлөх Н.Мөнхзэсэм
6. Төрийн аж ахуйн үйл ажиллагааг хязгаарлах тухай хуулийн төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч, 2014.03.25/
Зөвлөх Ш.Ариунжаргал
7. “Авто замын тээврийн салбарт төрөөс баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл /Засгийн газар, 2014.03.25/
Зөвлөх Д.Мягмарцэрэн
8. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Монгол Улсын Засгийн газар, 2014.03.25/
Зөвлөх Д.Мягмарцэрэн
9 “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн биелэлт /Засгийн газар, 2014.04.18 /
Зөвлөх Ш.Ариунжаргал
10. “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл /Засгийн газар,2014.04.30/
Зөвлөх Н.Мөнхзэсэм
11. “Төмөр замын шинэ шугам барих тухай” УИХ-ын тогтоолын төсөл /Засгийн газар, 2014.03.25/
Зөвлөх Ш.Ариунжаргал
ЭДИЙН ЗАСГИЙН БАЙНГЫН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА