Улсын Их Хурлынгишүүний бүрэн эрх хэзээ эхэлж, хэзээ дуусгавар болдог вэ?
- Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрх нь Төрийн сүлдэндтангараг өргөснөөр эхэлж, Улсын Их Хурлын дараагийн сонгуулиар шинэ сонгогдсонУлсын Их Хурлын гишүүд тангараг өргөснөөр дуусгавар болно.
Улсын Их Хурлынгишүүн ямар бүрэн эрх эдэлж байна вэ?
Улсын Их Хурлын гишүүн дараах бүрэн эрхийг эдэлж байна:
- Хууль санаачлах
- Байнгын хороонд харьяалагдаж, хэлэлцэж байгаа асуудлаарсанал, дүгнэлт гаргаж, шийдвэрлүүлэх
- Улсын Их Хурлаас сонгогдох, томилогдох албан тушаалтныталаар үг хэлэх, байр сууриа илэрхийлэх
- Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Улсын Их Хуралд ажлаашууд тайлагнадаг байгууллагын даргад асуулга, асуулт тавьж, хариуг авах
- Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийг сахиж ажиллах;
- Хууль, гишүүний ёс зүйг чанд сахих;
- Чуулганы хуралдаанд үг хэлэхдээ бусдын нэр төр, алдархүндэд халдахгүй байх;
- Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээр томилогдвол хавсранажиллах;
- Хөрөнгө, орлогын мэдүүлгийг тогтоосон журмын дагуу үнэнзөв гаргах зэрэг эрх, үүргийг хуульчилжээ.
Улсын Их Хурлынгишүүний бүрэн эрхийн хугацаа ямар үндэслэлээр хугацаанаас өмнө дуусгаварболдог вэ?
Зөвхөн дараах тохиолдолд гишүүний бүрэн эрх хугацаанаасааөмнө дуусгавар болно:
- нас барсан;
- гишүүн өөр ажилд шилжих болон хүндэтгэн үзэх бусадшалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасныг Улсын Их Хурал хүлээнавсан;
- хүндээр өвчилсний улмаас цаашид бүрэн эрхээ хэрэгжүүлэхболомжгүй болсон тухай эмнэлгийн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн авсан;
- Үндсэн хуулийн цэц гишүүнийг эгүүлэн татах үндэслэлтэйгэсэн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн авсан;
- гишүүн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөршийтгэх тогтоолоор батлагдсан.
Иргэн та Улсын ИхХурлын гишүүнд ямар асуудлаар шууд хандаж болох вэ?
- Та батлагдсан хууль, Улсын Их Хурлын тогтоолын талаарболон Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэх гэж байгаа хуулийн төслийн талаарсаналаа гишүүнд ирүүлж болно.
- Улсын Их Хурлын гишүүн Таны саналыг судлан үзэж,шаардлагатай гэж үзвэл хууль, Улсын Их Хурлын тогтоол санаачилна. Шаардлагагүйгэж үзсэн бол энэ тухай хариуг Танд бичгээр мэдэгдэх үүрэгтэй.
- Та өргөдөл, гомдлоо Улсын Их Хурлын гишүүнд ирүүлжболно.
- Таны ирүүлсэн өргөдөл, гомдлыг судлан шийдвэрлэж хариуг ньшууд өгөх, эсхүл хариуцан шийдвэрлэх эрх, үүрэг бүхий байгууллага, албантушаалтанд шилжүүлж энэ тухай хариу мэдэгдэх ёстой.
- Гишүүнээс шилжүүлсэн өргөдөл, гомдлыг хүлээн авсанбайгууллага, албан тушаалтан нь 30 хоногийн хугацаанд асуудлыг шийдвэрлэжхэрхэн шийдвэрлэсэн тухайгаа бичгээр хариу мэдэгдэх үүрэгтэй.
Улсын Их Хурлынгишүүний ёс зүйн дүрмийг хаанаас баталдаг, энэ дүрмээр ямар харилцаагзохицуулдаг вэ?
- Монгол Улсын Их Хурлаас тогтоол гарган Улсын Их Хурлынгишүүний ёс зүйн дүрмийг баталдаг. Улсын Их Хурлын 2009 оны 34 дүгээртогтоолоор баталсан Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрмээр Улсын Их Хурлынгишүүний төрийн албанд баримтлах зарчим, ёс зүйн хэм хэмжээг тогтоон мөрдүүлжбайна. Дүрмийн гол зорилго нь төрийн үйл ажиллагааг хуулийн хүрээнд явуулахнөхцөлийг бүрдүүлэх, хувийн ашиг сонирхлын нөлөөллөөс хамгаалах, төр, олоннийтийн итгэлцлийг бэхжүүлэхэд чиглэгдсэн.
Улсын Их Хурлынгишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ Монгол Улстай холбоотой асуудлаар гадаадынбайгууллага, албан тушаалтанд амлалт өгч болох уу?
- Болохгүй. Энэ бол ёс зүйн зөрчил болно. Учир нь ёс зүйндүрмээр гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ зохих зөвшөөрөл-гүйгээр Монгол Улстайхолбоотой аливаа асуудлаар гадаадын байгууллага, албан тушаалтанд амлалтөгөхийг хориглодог.
Улсын Их Хурлынгишүүн ямар нэг урамшуулал авч болох уу?
- Гишүүн зөвхөн иргэдийн боловсролыг дээшлүүлэх, оюуныхөгжилд хувь нэмэр оруулах зорилгоор яриа хийх, илтгэл тавих, өгүүлэл, номбичсэн тохиолдолд урамшуулал авч болно. Энэ тухайгаа хөрөнгө, орлогын мэдүүлэгтзаавал тусгах үүрэгтэй.
“Мандат” гэдэг ньямар утгатай үг бэ? Улсын Их Хурлын гишүүн итгэл алдсан тохиолдолд ард түмэнтүүнийг эгүүлэн татаж болох уу?
- Мандат буюу “mandate” /англи хэлээр/ бүрэн эрх [1], даалгавар гэсэн утгатай. Мандат ньсонгуулийн эрхээр тодорхойлогдсон ард түмэн буюу сонгогчдоос нийт иргэн, улсынашиг сонирхлыг эрхэмлэх зорилготой төлөөлүүлэх бүрэн эрх байдаг. Мандат болгишүүн болон түүний сонгогчдын хоорондын харилцааны шинж чанарыг тодорхойлно.
- Сонгогчид нь өөрийн элчийг парламентад илгээхдээ олгодогбүрэн эрх нь парламентын шинж чанараас хамаарч чөлөөт болон захирагдмал мандатгэсэн хэлбэртэй байна. Захирагдмал мандатын хувьд парламентын гишүүн нь гагцхүүтойргийнхоо сонгогчдын захиа даалгаврыг биелүүлэх үүрэгтэй, захиа даалгаварбиелүүлээгүй гишүүнийг сонгогчид дуртай цагтаа огцруулдаг зарчимтай[2] болчөлөөт мандатын хувьд парламентын гишүүн нь тойргийн сонгогчдоо бус, нийт ардтүмнээ төлөөлдөг учраас сонгогчид итгэл хөсөрдүүлсэн гэсэн үндэслэлээр түүнийгбүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө эгүүлэн татах журам байдаггүй[3].
- Үндсэн хуульд зааснаар манай улсын парламентын гишүүн нийтард түмний элч бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримталдаг,чөлөөт мандаттай учраас түүнийг тойргийн сонгогчид эгүүлэн татах боломжгүй.
[1] Д.Алтангэрэл.Англи-Монгол толь. УБ.2002 он .298 дахьтал.
[2] Б.Чимид.Үндсэн хуулийн мэдлэг. УБ 2008. 208 дахь тал.
[3] Ч.Энхбаатар. Үндсэн хуулийн эрх зүй. УБ.2007 он 226 дахьтал
Улсын Их Хурлынгишүүн ямар шугамаар гадаадад явж болох вэ?
- Улсын Их Хурлын гишүүн нь гадаадад айлчлах төрийн албанёсны төлөөлөгчөөр, парламент хоорондын харилцааны шугамаар, дотоод болонгадаадын бусад байгууллагын шугамаар, хувийн хэргээр гадаадад явж болно.
- Гэхдээ Улсын Их Хурлын гишүүн нь албаны болон хувийнажлаар гадаадад явах бүрдээ Улсын Их Хурлын даргаас заавал зөвшөөрөл авчзахирамж гаргуулна. Захирамж гараагүй байхад гадаадад явснаар чуулганы нэгдсэнболон Байнгын хорооны хуралдаанд оролцоогүй нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажилтасалсанд тооцогдох бөгөөд ажил тасалсан өдрийн тоогоор тухайн гишүүнийцалингаас хасах үндэслэл болно.
Улсын Их Хурал бүрэнэрхээ ямар хэлбэрээр зохион байгуулан хэрэгжүүлдэг, чуулган гэж юу вэ?
- Монгол Улсын Их Хурал бүрэн эрхээ чуулган, зохион байгуулалтынбусад хэлбэрээр хэрэгжүүлдэг.
- Чуулган нь парламентын засаглалтай улсын парламентын үйлажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр юм. Чуулган гэж парламентынгишүүд бүрэн эрхээ хэрэгжүүлэхийн тулд цугларч, бүрэн эрхэд хамаарах асуудлааршийдвэр гаргах үйл ажиллагааг зохион байгуулан хууль ёсоор хуралдах ажиллагаагойлгодог.
- Чуулган нь Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаан, Байнгын,дэд, түр хороодын дагнасан буюу хамтарсан хуралдаан, түүнчлэн улс төрийн нам,намуудын эвслийн бүлгийн хуралдааныг хамааруулсан ерөнхий нэр бөгөөд чуулган ньэдгээр хуралдаанаас бүрддэг. Өөрөөр хэлбэл, чуулганы хуралдаан нь Улсын ИхХурлын нэгдсэн хуралдаан, Байнгын болон дэд, түр хороо, нам, эвслийн бүлгийнхуралдааныг хамарсан өргөн утгатай.
- Түүнчлэн Улсын Их Хурал нь бүрэн эрхээ Байнгын болон дэд,түр хороо, нам, эвслийн бүлэг, зохион байгуулалтын бусад хэлбэрээрхэрэгжүүлдэг. Зохион байгуулалтын бусад хэлбэрт нь ажлын хэсгийн хуралдаанордог байна. Улсын Их Хурлын Байнгын болон дэд, түр хорооны эрхлэх асуудал, зохионбайгуулалт, бүтэц, бүрэлдэхүүнийг хуулиар тогтоодог.
Улсын Их Хурлынчуулганы ямар хэлбэрүүд байдаг вэ? Тэдгээр нь өөр хоорондоо ямар ялгаатай вэ?
- Улсын Их Хурлын чуулган нь анхдугаар, ээлжит, ээлжит бус,онцгой чуулган гэсэн хэлбэртэй.
- Улсын Их Хурлын анхдугаар чуулган гэдэгт Улсын Их Хурлынсонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш тодорхой хугацаа буюу 30 хоногийндотор Монгол Улсын Ерөнхийлөгч зарлигаар товлон зарлаж хуралдуулдаг чуулганыгойлгоно.
- Улсын Их Хурлын ээлжит чуулган гэж Монгол Улсын Үндсэнхуулиар тогтоосон тодорхой хугацаатай буюу хагас жил тутам нэг удаа 50-иасдоошгүй ажлын өдөр чуулдаг чуулганыг хэлнэ.
- Ээлжит бус чуулган гэж хуулиар тогтоосон ээлжит чуулганычөлөөт цагт тодорхой эрх бүхий субьект буюу Улсын Их Хурлын нийт гишүүнийгуравны нэгээс дээшхийн шаардсанаар, эсхүл Монгол Улсын Ерөнхийлөгч, эсхүлУлсын Их Хурлын даргын санаачилгаар зарлан хуралдуулдаг чуулганыг хэлнэ.
- Харин ээлжит чуулганы чөлөөт цагт Монгол Улсын Ерөнхийлөгчонц болон дайны байдал зарласан тохиолдолд түүнээс хойш 72 цагийн дотор УлсынИх Хурлыг зарлахгүйгээр хуралддаг тусгай чуулганыг онцгой чуулган гэнэ.
- Эдгээр чуулган нь цаг хугацаа, чуулганы хуралдаан зарлахсубьект болон хэлэлцэх асуудал зэргээр өөр хоорондоо онцлог ялгаатай. Тухайлбал,Улсын Их Хурлын анхдугаар чуулганаар хэлэлцэх асуудлыг хуулиар тодорхойтогтоосон байдаг бол ээлжит бус чуулганаар зөвхөн Улсын Их Хурлын даргынзахирамжид заасан асуудлыг хэлэлцэх журамтай. Харин Улсын Их Хурлын онцгойчуулганаар хэлэлцэх асуудал нь зөвхөн онц болон дайны байдал зарласанЕрөнхийлөгчийн зарлигийг хэлэлцэх бөгөөд уг зарлигийг баталбал уг зарлигийгхэрэгжүүлэхтэй холбогдох бусад асуудлыг хэлэлцэн шийдвэрлэдэг.
Анхдугаар чуулганаархууль баталж болох уу, уг чуулганаар ямар ямар асуудал хэлэлцэж болох вэ?
- Улсын Их Хурлын анхдугаар чуулганаар зөвхөн Засгийн газрынбүтэц, бүрэлдэхүүнийг хэлэлцэн баталдаг. Иймд Улсын Их Хурлын анхдугаарчуулганы хуралдаанаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулиас өөрхууль хэлэлцэх боломжгүй.
- Харин уг чуулганаар Улсын Их Хурлын ээлжит сонгуулиаршинээр сонгогдсон гишүүдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх, Улсын Их Хурлындарга, дэд даргыг сонгох, Байнгын болон дэд хорооны бүрэлдэхүүнийг батлах,тэдгээрийн дарга нарыг сонгох, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдийг томилохболон зохион байгуулалтын бусад асуудлыг хэлэлцэн шийдвэрлэдэг. Улсын Их Хурлынанхдугаар чуулганаар хэлэлцэх асуудлыг хуульд нэг бүрчлэн тусгайлан заасанбайдаг тул өөр асуудал хэлэлцдэггүй байна.
Анхдугаар чуулганыхуралдааныг хэн даргалдаг вэ?
- Монгол Улсын Ерөнхийлөгч анхдугаар чуулганы хуралдааныгнээж үг хэлэх бөгөөд тэрээр шинээр сонгогдсон Улсын Их Хурлын гишүүдийгтангараг өргөх ёслол үйлдэж дуустал уг хуралдааныг даргалдаг. Дараа нь Улсын ИхХурлын даргыг сонгох хүртэл Улсын Их Хурлын гишүүдийн насаар хамгийн ахмад ньдаргална. Улсын Их Хурлын дарга сонгогдсоноос хойш хуралдааныг удирдана.
Улсын Их Хурлыннэгдсэн хуралдаан, түүний онцлог, ирц.
- Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаан нь Улсын Их Хурлынчуулганы хугацаанд зохион байгууллагддаг, гишүүдийн тодорхой ирцээс бүрддэгхуралдаан юм. Нэгдсэн хуралдаан нь нээлттэй явагдана. Хаалттай хэлэлцэхээрхуульд заасан болон төрийн нууцтай холбоотой асуудлыг хаалттай хуралдаанаархэлэлцэнэ. Харин бусад асуудлыг тухайн асуудлын шинж байдал, гишүүдийн саналыгхаргалзан хаалттай хуралдаанаар хэлэлцэж болдог.
- Улсын Их Хурал нь нэгдсэн хуралдаанаараа хууль, Улсын ИхХурлын бусад шийдвэрийн төсөл болон бусад тодорхой асуудлыг хэлэлцэж шийдвэргаргадаг. Өөрөөр хэлбэл, хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийгБайнгын хороогоор урьдчилан хэлэлцсэний дараа нэгдсэн хуралдаанаар заавалхуульд заасан тодорхой үе шаттайгаар хэлэлцэн баталдаг. Нэгдсэн хуралдааны ирцнь хуульд өөрөөр заагаагүй бол нийт гишүүний олонхи нь хүрэлцэн ирснээр хүчинтэйдтооцогддог. Өөрөөр хэлбэл, Улсын Их Хурлын нийт гишүүн буюу 76 гишүүний олонхибуюу 39-өөс дээш гишүүн нь хүрэлцэн ирснээр тухайн өдрийн нэгдсэн хуралдаанэхлэх бөгөөд хуульд тусгайлан заагаагүй бол хэлэлцэж байгаа асуудлыг нэгдсэнхуралдаанд оролцож байгаа гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэдэг. Харин УлсынИх Хурал Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг Улсын ИхХурлын нийт гишүүний дөрөвний гурваас доошгүйн саналаар, Монгол УлсынЕрөнхийлөгчийг огцруулах асуудлыг чуулганд оролцсон нийт гишүүний дийлэнхолонхын саналаар, хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрт тавьсан Монгол УлсынЕрөнхийлөгчийн хоригийг хүлээн авах эсэхийг чуулганд оролцсон гишүүдийн гуравныхоёрын саналаар тус тус шийдвэрлэхээр Улсын Их Хурлын тусгай ирцийг Үндсэнхуульд заасан байдаг. Дашрамд дурдахад гишүүдийн ирц түүний дотор сонгосонгишүүнийхээ хуралдаанд оролцож байгаа ирцийн талаарх мэдээллийг Та Улсын ИхХурлын цахим хуудаснаас үзэж болно.
Улсын Их Хурал дахьнам /эвсэл/-ын бүлэг, тэдгээрийн үйл ажиллагаа, үндсэн үүрэг нь юу вэ?
- Улсын Их Хурлын сонгуулийн дүнгээр Улсын Их Хуралд 8-аасдоошгүй суудал авсан нам бүлэг байгуулах эрхтэй байдаг. Хэрэв сонгуульд эвсэлбайгуулж оролцсон нам 8-аас доошгүй суудал авбал эвслийн бүлэг байгуулжболно. Бүлэг гишүүдийнхээ дотроос даргаасонгодог. Бүлэг нь хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийн талаар байрсууриа тодорхойлж санал, дүгнэлт гарган Байнгын хорооны, эсхүл нэгдсэнхуралдаанаар хэлэлцүүлэх, хэлэлцэж байгаа асуудлаар ажлын хэсэг байгуулан ажиллуулах,нэгдсэн болон Байнгын хорооны хуралдааны үед завсарлага авах, нэгдсэн болонБайнгын хорооны үйл ажиллагаанд өөрийн бүлгийн гишүүдийг оролцуулах зэрэг бүрэнэрхтэй.
- Улсын Их Хуралд бүлэг байгуулах эрхтэй нам нь Улсын ИхХурлын хууль тогтоох, хянан шалгах ажиллагаанд өргөн хүрээтэй оролцох боломжтойбайдаг.
- Бүлэг нь өөрийн төсөвтэй, ажлын албатай байдаг бөгөөд угажлын албаны гүйцэтгэх үүргийг бүлгийн дүрмээр зохицуулна. Ажлын албыг Улсын ИхХурлын хоёр гишүүнд нэг ажилтан ногдохоор тооцон бүрдүүлдэг.
Байнгын хороо, түүнийчиг үүрэг, бүрэлдэхүүнийг нь хэрхэн сонгодог вэ?
- Байнгын хороо нь Улсын Их Хурлын үйл ажиллагааны зохионбайгуулалтын нэг хэлбэр мөн бөгөөд хууль санаачлагчаас өргөн мэдүүлсэн хууль,Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг урьдчилан хэлэлцэж санал, дүгнэлтгарган нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэх, эрхлэх асуудлын хүрээнд төрийн бодлого,Улсын Их Хурлын үйл ажиллагааг боловсронгуй болгох санал боловсруулах, Улсын ИхХурлын хяналтыг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй.
- Байнгын хорооны ажлын зохион байгуулалтын үндсэн хэлбэр ньхуралдаан байх бөгөөд Байнгын хорооны нийт гишүүний олонх нь хүрэлцэн ирсэн болхуралдааныг хүчинтэйд тооцно.
- Байнгын хороо 17-21 гишүүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөдгишүүн нэгэн зэрэг хоёроос дээшгүй Байнгын хороонд харьяалагдан ажиллаж болно.Харин гишүүн нь Засгийн газрын гишүүнээр томилогдсон бол нэг Байнгын хороондхарьяалагддаг.
- Байнгын хороо нь төрийн бие даасан байгууллага биш бөгөөдУлсын Их Хурлын үйл ажиллагааны зохих салбар чиглэлийг дагнан эрхэлсэн дотоодбүтцийн нэгж юм.
Байнгын хорооны бүрэнэрхийн талаар тодруулна уу?
- Байнгын хороодыг төрийн бодлогын салбар, чиглэлээрбайгуулдаг.
Байнгын хороод нь тус тусын эрхлэх асуудлын хүрээнд дараахнийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлдэг. Үүнд:
- Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлынбусад шийдвэрийн төсөл болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх тодорхой асуудлаар,түүнчлэн Улсын Их Хурлын хянан шалгах чиг үүрэгтэй холбогдсон асуудлаар санал,дүгнэлт гаргах;
- Улсын Их Хурлын даалгаснаар, эсхүл өөрийн санаачилгаарМонгол Улсын Засгийн газарт санал оруулах, хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрбиелүүлэхийг шаардах;
- Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн биелэлт, Улсын ИхХуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын үйл ажиллагаанд тавих хяналтыгхэрэгжүүлэх;
- Засгийн газар, түүний гишүүн, Улсын Их Хурлаас байгуулдагбусад байгууллага, тэдгээрийн удирдлагын тайлан, мэдээллийг сонсож хэлэлцэх,тэднийг томилох, сонгох, чөлөөлөх, огцруулах тухай санал, дүгнэлт гаргах;
- Чуулганаар хэлэлцэх асуудлаар болон хууль, Улсын Их Хурлынбусад шийдвэрийн биелэлтийн талаар судалгаа, тайлан, мэдээ, санал, дүгнэлтзэрэг баримт материалыг холбогдох байгууллага, албан тушаалтнаас гаргууланавах, тэдний мэдээллийг сонсох;
- Улсын Их Хурлын хяналтыг хэрэгжүүлэх зорилгоор дагнасанболон холимог бүрэлдэхүүнтэй шалгалтын ажлын хэсэг байгуулж ажиллуулах;
- Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийн талаарсанал, дүгнэлт гаргахад туслалцаа авах, мэргэжлийн байгууллага болон олоннийтээс санал авах зорилгоор шинжээч, мэргэжилтнээс бүрдсэн ажлын хэсэгбайгуулж ажиллуулах;
- Улсын Их Хурлын бүрэн эрхэд хамаарах асуудлаар гишүүдболон Байнгын хороонд ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн байдлыгхуралдаанаараа хэлэлцэх;
- Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадагбайгууллагын гаргасан эрх зүйн актыг хянаж, хууль зөрчсөн шийдвэрийг хүчингүйболгуулах арга хэмжээ авах.
Дэд хороо, түүний чигүүрэг юу вэ?
- Байнгын хорооны харьяанд тухайн Байнгын хорооны эрхлэхасуудлын тодорхой хэсгийг дагнан хариуцаж, бодлогын баримт бичиг, асуудалболовсруулах буюу санал, дүгнэлт гаргаж, түүнийгээ харьяалагдах Байнгынхороонд, шаардлагатай бол Байнгын хороогоор уламжлан Улсын Их Хуралд өргөнмэдүүлэх, түүнчлэн хариуцсан асуудлын хүрээнд хянан шалгах чиг үүргийгхэрэгжүүлэх эрх бүхий дэд хороог байгуулан ажиллуулдаг.
- Дэд хороо нь тухайн эрхэлсэн асуудлаараа шалгалт, судалгаахийх, холбогдох мэдээлэл авах, зохих албан тушаалтан, иргэд, байгууллагаастайлбар авах, өөрийн байгуулсан дагнасан буюу хамтарсан ажлын хэсгээр хяналтшалгалт хийлгэх, эрхэлсэн асуудлаараа тогтоол гаргах, Улсын Их Хурлыншийдвэрийн төсөл боловсруулж харьяалах Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхэрхтэй.
Түр хороо, түүний чигүүрэг, хэрхэн байгуулж, ажилладаг вэ?
- Улсын Их Хурал тогтоолоороо тодорхой асуудлыг шалгансудалж санал боловсруулах, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэгтэйгээр түрхороо байгуулан ажиллуулдаг. Түр хороо нь хариуцсан ажлаа гүйцэтгэхдээ Байнгынхороотой адил эрх эдэлдэг бөгөөд түр хорооны бүрэлдэхүүнд зөвхөн Улсын ИхХурлын гишүүд ордог.
- Түр хороо хариуцуулсан ажлын гүйцэтгэлийг хангаж, ажлынхаадүнг нэгдсэн хуралдаанд танилцуулан зохих шийдвэр гаргасны дараагаар түүнийгУлсын Их Хурал татан буулгадаг.
Eрөнхийлөгч Улсын ИхХурлын нэгдсэн хуралдаанд оролцож болох уу?
- Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их Хурлын нэгдсэнхуралдаанд тааллаараа оролцож болно. Түүнчлэн Ерөнхийлөгч Улсын Их Хурлыннэгдсэн хуралдаанд төрийн гадаад, дотоод бодлогын асуудлаар үг хэлэх, мэдээлэлхийх эрхтэй. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаандхэдийд ч оролцож үг хэлэх, мэдээлэл хийх эрхтэй.
Улсын Их Хурлынээлжит чуулганы үйл ажиллагаа хэзээ эхэлж, хэзээ завсарлаж байна вэ?
- Улсын Их Хурлын намрын ээлжит чуулган 10 дугаар сарын01-ний өдрөөс дараа оны 02 дугаар сарын 10-ны хооронд, хаврын ээлжит чуулган 4дүгээр сарын 05-ны өдрөөс мөн оны 7 дугаар сарын 01-ний хооронд хуралдана.
Хэрэв энэ хугацаандаачуулган хэлэлцэх асуудлаа шийдвэрлэж амжаагүй бол хэрхэх вэ? Хугацаагаа сунгаадхуралдаж болох уу?
- Мэдээж Улсын Их Хурал хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлаахэлэлцэн дуусгахын төлөө ажиллана. Зайлшгүй шаардлагатай бол энэ хугацааг УлсынИх Хурлын дарга захирамжаараа 14 хүртэл хоногоор нэг удаа сунгаж болдог.
Улсын Их Хурлынчуулган хуралдаж байх явцдаа түр завсарлаж болох уу?
- Болно. Ажлын зайлшгүй шаардлага гарвал Улсын Их Хурлындарга Зөвлөлийн саналыг харгалзан чуулганыг 7-14 хоногийн хугацаагаар түрзавсарлуулж болно. Зөвлөл нь Улсын Их Хурлын даргын дэргэд ажилладаг бөгөөддараах чиг үүрэгтэй:
- Нам, эвслийн бүлэг, Байнгын хороодын үйл ажиллагаа, УлсынИх Хурлын хяналт шалгалтын ажлыг уялдуулан зохицуулах,
- нам, эвслийн бүлэг, Байнгын хороодын санал болон хуульсанаачлагчаас өргөн мэдүүлсэн хугацааг харгалзан ээлжит болон ээлжит бусчуулганаар хэлэлцэх асуудлын дараалал тогтоох,
- тухайн долоо хоногт чуулганы хуралдаанаар хэлэлцэхасуудлын тов, дарааллыг батлах,
- Улсын Их Хурлын төсөв болон Улсын Их Хурлын дотоод үйлажиллагаатай холбогдолтой бусад асуудлыг зөвшилцөх.
Ээлжит чуулганаархэлэлцэх асуудлын талаарх мэдээллийг чуулган эхлэхийн өмнөхөн хэвлэлээс олжтанилцдаг. Ер нь тухайн чуулганы хугацаанд ямар ямар асуудал, ямар дараалалтайхэлэлцэхийг хэн хэрхэн, ямар журмаар тогтоодог юм вэ?
- Улсын Их Хурал тухайн ээлжит чуулган завсарлахаас өмнөдараагийн чуулганы хугацаанд хэлэлцэх асуудлыг баталдаг. Харин Улсын Их Хурлындарга ээлжит чуулган эхлэхээс 7-гоос доошгүй хоногийн өмнө захирамж гарганхэлэлцэх асуудлын дэс дарааллыг тодотгон тогтоодог.
- Тухайн чуулганаар ямар ямар асуудал хэлэлцэхийг тогтоохдоохууль санаачлагчаас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн бөгөөд хэлэлцүүлгийн шатандбайгаа төслүүд, түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын Байнгынхороод, Засгийн газар, Улсын Их Хуралд суудалтай нам, эвслийн бүлгээс ирүүлсэнсаналыг харгалзан, зайлшгүй хэлэлцэх шаардлагатай гэж үзсэн асуудлуудыгхамруулан авч үзнэ.
- Асуудлын дэс дарааллыг тогтоохдоо тухайн асуудал ньхэлэлцүүлэгт оруулахад бэлэн болсон байх, түүнчлэн яаралтай гэж үзэхүндэслэлтэй байх, хуулиар хугацаа заан хэлэлцэхээр тогтоосон /Монгол Улсын Ерөнхийлөгчийнхориг, Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт, албан тушаалтны томилгоо/ байх зэрэгнөхцөл, шаардлагуудыг үндэслэл болгодог.
Долоо хоног бүрийнхуралдаанаараа хэлэлцэх асуудлыг хэрхэн тогтоодог вэ?
- Тухайн долоо хоногт нэгдсэн хуралдаан болон Байнгын, дэд,түр хороод, ажлын хэсгийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын товыг Улсын Их Хурлындаргын дэргэдэх Зөвлөлийн саналыг үндэслэн Улсын Их Хурлын дарга тогтооно.
- Улсын Их Хурлын үйл ажиллагааны шинэ долоо хоногийн хуваарийг Баасан гараг бүр www.parliament.mn сайтад нийтлэгддэг болно.
Гишүүн үг хэлэхдээямар дэг, журам баримтлах ёстой вэ?
- Дараалалд орох: үг хэлэх, асуулт асуухаа урьдчиланмэдэгдэн дараалалд орж хуралдаан даргалагчаас зөвшөөрөл авна.
- Бусдад шилжүүлэхгүй байх: тогтоосон хугацаанд өөрөө үгхэлэх, асуулт асуух, энэхүү эрхээ бусад гишүүдэд шилжүүлэхгүй байна.
- Гишүүний ёс зүйгээ баримтлах: хуралдаан даргалагчзөвшөөрөл өгөөгүй байхад үг хэлэх буюу асуулт тавих, энэхүү эрхээ эдлэхдээбүдүүлэг үг хэллэг хэрэглэх, бусдыг доромжлох, нэр төрийг нь гутаах, басамжлах,яриаг нь таслах, өмнөөс нь үг хэлэх, өөрийн саналыг дэмжүүлэх буюу бусдынсаналыг үгүйсгэх зорилгоор шахалт үзүүлэх, хүч хэрэглэх зэрэг гишүүний ёс зүйдүл нийцэх үйлдэл гаргахгүй байна.
- Өөрийн байр сууриа илэрхийлэх: хууль, Улсын Их Хурлынбусад шийдвэрийн төсөл, тодорхой асуудал хэлэлцэхэд гишүүн өөрийн байрсууринаас хандаж үг хэлэх, санал хураалтад оролцоно.
- Үг хэлэх: үг хэлэххугацаа 5 минутаас илүүгүй байна.
- Асуух: асуулт асуух хугацаа 4 минутаас илүүгүй, нэмэлтасуулт асуух хугацаа 1 минутаас илүүгүй байна.
- Хариулт хэлэх: гишүүний асуултад хариулах хугацаа 4минутаас илүүгүй, нэмэлт хариулт, тайлбар өгөх хугацаа 1 минутаас илүүгүйбайна.
- Заавал оролцох: Нэгдсэн хуралдаанаар асуудал хэлэлцэхэдхолбогдох Байнгын хорооны дарга, эсхүл түүнийг орлож байгаа гишүүн хуралдаандзаавал оролцоно.
Улсын Их Хурлынчуулган дээр гишүүдээс горимын санал гаргах тухай яригддаг. Горимын санал гэжюу?
- Горимын санал гэж: Улсын Их Хурлын гишүүнээс тодорхойасуудлыг хэлэлцэх журам, дарааллын талаар гаргасан саналыг хэлдэг. Өөрөөрхэлбэл, тухайн хуралдаанаар хэлэлцэж байгаа хууль, тогтоолын төсөл, бусадасуудлыг тухайн хуралдаанаар хэлэлцэхгүй хойшлуулах, эсхүл тухайн хуралдаанаархэлэлцэх асуудлын дарааллыг өөрчлөх үндэслэл, шаардлагыг тайлбарлан гаргасансанал гэж ойлгох бөгөөд уг асуудлыг гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэнэ.Горимын саналаар нэг л удаа санал хураана.
Хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэдэн үешаттайгаар хэлэлцэн шийдвэрлэдэг вэ?
- Хуулийн төслийгтодорхой дараалал бүхий үе шатаар шүүн хэлэлцдэг. Дэлхийн улс орнуудынтуршлагаас харахад хуулийн төслийг хэлэлцэхдээ 1-4 үе шаттайгаар хэлэлцдэгбайна. Гэхдээ энэ үйл явц гол төлөв 3 үе шаттай байдаг.
Улсын Их Хуралдөргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг дараах үе шатаар дамжуулан хэлэлцдэг:
1-р үе шат:Төслийг чуулганаар хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ.
- Хэлэлцүүлэгторуулах
Эсхүл
- Хуульсанаачлагчид буцаах
Энэ үе шатандхуулийн төслийн үзэл баримтлалыг авч үзэж, хуулийн төслийн үндсэн заалтуудМонгол Улсын Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх, түүний ач холбогдол, практикучир холбогдолд үнэлэлт дүгнэлт өгдөг.
2-р үе шат:УлсынИх Хурал төсөлд оруулах гол өөрчлөлтөө энэ үе шатанд тохирно.
- Төслийн зүйл,заалт бүрээр Улсын Их Хурлын гишүүд зарчмын зөрүүтэй саналаа гаргаж, Байнгынхорооны болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэнэ.
- Харин Байнгынхороо хууль гаргах шаардлагагүй, өргөн мэдүүлсэн төсөл нь боловсруулалтыншаардлага хангаагүй, мөн хэрэгжих боломжгүй гэсэн санал, дүгнэлт оруулсан,түүнийг нэгдсэн хуралдаанд оролцогчдын олонх дэмжсэн бол төслийг хуульсанаачлагчид буцаана.
3-р үе шатанд:Төслийг батлах
- Хуулийн төслийгбүхэлд нь батлах санал хураалт явуулна. Гэхдээ доорх үндэслэлээр хуулийгбатлахаас өмнө зарчмын зөрүүтэй асуудлаар санал хураалт явуулж болно:
- нэгдсэнхуралдаанаар анхны хэлэлцүүлэг явуулах үед төслийн зарим зүйл, заалтыг гүйцээнболовсруулах чиглэл хуралдаан даргалагчаас өгсөн;
- нэгдсэнхуралдааны эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх явцад төслийн зарим зүйл, заалтхоорондоо, эсхүл мөрдөж байгаа хууль тогтоомжтой зөрчилдсөн нөхцөл байдалтогтоогдсон бөгөөд Хууль зүйн байнгын хороо ийм санал, дүгнэлтийг дэмжсэн бол;
- нэгдсэнхуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж шийдвэрлэсэн боловч уг асуудлаарБайнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь дахинсанал хураалгах шаардлагатай гэж үзсэн тохиолдолд.
- Хуулийн төслийгбатлах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй бол түүнийг хуульсанаачлагчид буцаана.
Хууль, Улсын Их Хурлын тогтоолд хориг тавьсан болтүүнийг хэрхэн хэлэлцэн шийдвэрлэдэг вэ?
- Хэрэв МонголУлсын Ерөнхийлөгч хориг тавьсан бол Улсын Их Хурал тухайн асуудлыг хэлэлцэхасуудлын дараалал харгалзахгүйгээр тэргүүн ээлжинд, тэгэхдээ 14 хоногийн доторхэлэлцэн шийдвэрлэдэг.
Хууль, тогтоолын хүчин төгөлдөр болох хугацаагхэрхэн зохицуулдаг вэ?
- Хууль хүчинтөгөлдөр болох гэдэг нь Улсын Их Хурлаар батлагдсан хуулийг бүх нийтээр дагажмөрдөх албан ёсны хүчин чадалтай болж, эхлэх хугацааны тухай ойлголт юм.Тэгвэлбатлагдсан хууль хэзээ хүчин төгөлдөр болох вэ гэдэг асуулт гарч ирнэ. Энд хоёрүндсэн зохицуулалт байдаг байна. Үүнд:
- Тухайн хуулийгбатлахдаа хэзээнээс эхлэн хүчин төгөлдөр болох тухай асуудлыг урьдчилантусгайлан заасан байх.
- Тухайлбал,Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль /Шинэчилсэн найруулга/ 2011 оны 06дугаар сарын 17-ны өдөр батлагдсан. Харин хүчин төгөлдөр болох хугацааг 2011оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр хууль гарсан байна.
- Улсын Их Хурлынтухайн шийдвэрт дээрхийн адил хугацааг өөрөөр заагаагүй бол уг хууль албан ёсоор нийтлэгдсэнээс хойш 1Охоногийн дараа хүчин төгөлдөр болдог.
Хууль, тогтоомжийг мэдээлэх, хэвлэн нийтлэх талаартодруулж хэлж өгнө үү?
- Батлагдангарсан хуулийг заавал албан ёсоор нийтлэх шаардлага тавигддаг. Улсын Их ХурлынТамгын газар нь Улсын Их Хурлаас баталсан хууль, бусад шийдвэрийн эцсийннайруулга хийх, хэлбэржүүлэн гаргах, албан ёсоор нийтлэх, мэдээлэх үүргийгхуулиар хүлээдэг. Хуулийг Улсын Их Хурлын Тамгын газраас эрхлэн гаргадаг“Төрийн мэдээлэл” хууль тогтоомжийн эмхэтгэлд албан ёсоор нийтэлдэг бөгөөдүүнийг албан ёсны эх сурвалж гэж үздэг.
- “Төрийнмэдээлэл” хууль тогтоомжийн эмхэтгэлд хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэр,Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол, Үндсэн хуулийн цэцийн шийдвэр,хуулийн талаарх Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбарыг бүрэн эхээр ньнийтэлнэ.
Улсын Их Хурлын гишүүнээс тавьсан асуулга,асуултыг Улсын Их Хурал хяналтын бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа хэлбэр гэжойлгож болох уу?
- Болно. Асуулга,асуулт нь дэлхийн улс орнуудын Парламентаас Засгийн газрынхаа үйл ажиллагаандтавих хяналтын хамгийн түгээмэл, сонгодог хэлбэр бөгөөд улс орны нийтлэг эрхашгийг хөндсөн, тодорхой зохицуулалт, үйл ажиллагаа явуулах зайлшгүйшаардлагатай асуудалд Засгийн газрын үйл ажиллагааг чиглүүлэх Парламентынхяналтын чухал хэрэгсэл болж байдагт ач холбогдол нь оршдог.
Асуулга гэж юуг ойлгох вэ?
- Хууль, Улсын ИхХурлын бусад шийдвэрийн хэрэгжилтийг хэрхэн зохион байгуулж ямар үр дүндхүрсэн, түүнчлэн төр, нийгмийн ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзсэн асуудлаарЗасгийн газрын байр суурийг тодруулах, тодорхой үйл ажиллагаа явуулахыгшаардаж Улсын Их Хурлын гишүүнээсЕрөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцантайлагнадаг бусад байгууллагын удирдлагад бичгээр хандсаныг асуулга гэж хэлдэг.
Асуулгын хариуг хэрхэн яаж өгдөг вэ?
- Асуулга ньЗасгийн газрын бүрэн эрхийн хүрээнд нийцсэн байх ёстой байдаг бөгөөд Засгийнгазар асуулгын хариуг 30 хоногийн дотор бичгээр өгдөг.
Улсын Их Хурал асуулгын хариуг хэрхэн сонсдог вэ?Сонсоод шийдвэр гаргадаг уу?
- Асуулгын хариугУлсын Их Хурлын нэгдсэн хуралдаанаар заавал сонсох ба шаардлагатай гэж үзвэлУлсын Их Хурлаас тодорхой шийдвэр гаргадаг. Асуулгын хариуг Улсын Их Хурлыннэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд, эсхүл Засгийн газрын аль нэг гишүүн сонсгож,Улсын Их Хурлын гишүүдийн асуусан асуултад хариулт өгдөг.
Асуулгын хариуг иргэн Та сонсох боломжтой юу?
- Тиймээ. Тандийм боломж бий. Асуулгын хариуг ээлжит чуулганы үеэр сар бүрийн хоёр, дөрөв дэхдолоо хоногийн Баасан гаригийн 15 цагаас нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх бөгөөдэнэхүү үйл ажиллагааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулдаг. Үндэснийрадиогоор орон даяар шууд дамжуулдаг тул Та сонсох боломжтой.
Улсын Их Хурлын гишүүний асуулт гэж юуг ойлгох вэ?
- Улсын Их Хурлынгишүүнээс Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Улсын Их Хуралд ажлаа шуудхариуцан тайлагнадаг бусад байгууллагын даргад төр, нийгмийн ашиг сонирхлыгхөндсөн тодорхой нэг асуудлыг бичгээр тавьж, хандсаныг асуулт гэж хэлдэг.
Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл буюу Засгийнгазрын тогтмол мэдээлэл гэж юуг хэлдэг вэ?
- Хууль тогтоомж,Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр,тухайн жилийн төсөв, үндсэн чиглэлийн хэрэгжилт, улс орны эдийн засаг, нийгэм,санхүүгийн төлөв байдал болон олон нийтийн анхаарал татсан тулгамдсан бусад асуудлаарУлсын Их Хурал дахь цөөнхийн гишүүдээс амаар тавьсан асуултад Ерөнхий сайд нэгдсэн хуралдаан дээр мэдээлэлхийж гишүүдийн асуултад хариулахыг хэлдэг.
Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл ямархугацаанд хийгддэг вэ?
- Ерөнхий сайдынмэдээлэл сар бүрийн нэг дэх болон гурав дахь долоо хоногийн “Баасан” гаригийн15 цагаас Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан дээр хийгддэг. Ерөнхийсайд мэдээлэл хийхэд Засгийн газрын бүх гишүүд байлцдаг. Нэгдсэн хуралдаан дээрЕрөнхий сайд 25 минутад багтаан мэдээлэл хийх бөгөөд Ерөнхий сайдын мэдээлэлтэйхолбогдуулан цөөнхийн төлөөлөл 25 минутанд багтаан үгээ хэлдэг.
Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадагямар байгууллагууд байдаг вэ?
- Улсын Их Хуралдажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллага гэдэг нь товчоор Улсын Их Хурлаасудирдлага нь томилогдож, үйл ажиллагаагаа Улсын Их Хуралд тайлагнадагбайгууллага юм.
Тодруулбал,эдгээр байгууллага нь Төрийн албаны зөвлөл, Авлигатай тэмцэх газар, Монголбанк,Үндэсний аудитын газар, Үндэсний стастикийн хороо, Санхүүгийн зохицуулах хороо,Сонгуулийн ерөнхий хороо, Хүний эрхийн үндэсний комисс зэрэг болно.
Нээлттэй сонсгол гэж юу вэ?
- Нээлттэйсонсгол нь ард түмэн Үндсэн хуулиар олгогдсон төрийн үйл хэрэгт оролцохэрхийнхээ дагуу төрөөс гаргаж буй бодлого шийдвэрийн талаар санал шүүмж гаргаж,байр сууриа илэрхийлэх үйл явц бөгөөд иргэн Таныг шийдвэр гаргагч сонсоно гэсэнүг юм. Өөрөөр хэлбэл, хууль тогтоох эрх бүхий байгууллагаас хэлэлцэж буйтодорхой хууль, бусад шийдвэрийн төслийн талаар иргэд өөрсдийн байр суурь, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, эсхүл санал тайлбар,нотлох баримтаа бичгээр ирүүлэх бодит боломжийг олгодог нэг төрлийн нээлттэйхэлэлцүүлэг юм.
- Нээлттэйсонсголын үндсэн зорилго бол тухайн шийдвэрлэх гэж буй бодлогын асуудлаар санал,шүүмжлэл, зөвлөмж хүлээн авч, тэдгээрийг нэгтгэн хууль тогтоомжийн төсөлднэмэлт, өөрчлөлт оруулах, төрийн бодлогын асуудлыг шийдвэрлэхэд ашиглах явдалюм.
Ямар тохиолдолд хуулийн төслийн талаар ард нийтийнсанал асуулга явуулдаг вэ?
Санал асуулгыгявуулах дараах үндэслэл бий:
- Хуульсанаачлагч шаардлагатай гэж үзвэл нийгмийн нэн чухал харилцааг зохицуулахаарсанаачилсан хуулийн төслийг ард нийтээр хэлэлцүүлэх тухай саналаа Улсын ИхХуралд оруулдаг.
- Одоогийн хүчинтөгөлдөр мөрдөгдөж буй хуулиар төрийн гадаад, дотоод бодлогыг тодорхойлохтойхолбогдсон тодорхой асуудлаар ард нийтийн сонголт хийлгэх шаардлага гарсантохиол-долд, түүнчлэн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлаарсанал асуулга явуулж болно. Нэг удаагийн санал асуулгыг дээд тал нь хоёрасуудлаар явуулна.
- Саналыг УлсынИх Хурал чуулганаар хэлэлцэж, гишүүдийн дийлэнх олонхын саналаар шийдвэрлэхбөгөөд төслийг ард нийтээр хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн тохиолдолд хэлэлцүүлэххүрээ болон түүнтэй холбогдон гарах зардлыг хэрхэн санхүүжүүлэхийг тодорхойзаасан байна.
- Сонгуулийн эрхбүхий иргэдийн олонх нь оролцсон ард нийтийн санал асуулгыг хүчинтэйд тооцож,олонхын санал авсан асуудлыг шийдвэрлэгдсэн гэж үзнэ
- Хуулийн төслийгард нийтээр хэлэлцүүлэх ажлыг Засгийн газар, аймаг, нийслэл, сум, дүүргийниргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нутаг дэвсгэртээ зохион байгуулна.
- Монгол Улстүүхэндээ ганцхан удаа л ард нийтийн санал асуулга явуулсан байдаг. Энэ үйлявдал 1945 оны 10 дугаар сарын 20-ны өдөр болсон бөгөөд Монгол Улсын түүхийнхуудаснаа ”БНМАУ-ын тусгаар тогтнолын тухай бүх нийтийн санал хураалт” гэжтэмдэглэсэн байна.
- Монгол Улс ньБНХАУ-аас хараат бус бие даасан Бүрэн Эрхт тусгаар улс байх уу гэсэн асуултандтухайн үед сонгуулийн насанд хүрсэн хүн амын 98,4 хувь буюу 487409 иргэн“тиймээ” гэж хариу өгч, бичиг мэддэг нь гарын үсгээ зурж, мэддэггүй нь эрхийхурууныхаа дардсыг үлдээсэн материал Монгол Улсын Үндэсний түүхий архивт одоогхүртэл хадгалагдан үлдсэн байдаг.
Хууль, Улсын Их Хурлын тогтоол хоорондоо ялгаатайюу? Хуулийн төрлүүдийн талаар дэлгэрүүлнэ үү?
Ялгаатай. Хууль,Улсын Их Хурлын тогтоолын аль аль нь эрх зүйн хэм хэмжээний акт мөн. Гагцхүүхүчин чадлын түвшингөөрөө, мөн цаг хугацааны шинжээр ялгагддаг.
- Хууль улснийгмийн хүрээнд үйлчлэх, дээд хүчин чадалтай, байнгын буюу тогтвортой үйлчлэх эрх зүйн акт.
- Харин Улсын ИхХурлын тогтоол нь хуулийг биелүүлэх, түүнийг хэрэгжүүлэх, хэрэгжилтийг зохионбайгуулах зорилгоор хуулийн хүрээнд батлан гаргадаг нэг удаагийн буюу түрзуурын шинжтэй эрх зүйн акт.
- Анхдагч хуулийнтөсөл: тухайн харилцааг анх удаа зохицуулах хуулийн төслийг;
- Хуульд өөрчлөлторуулах хуулийн төсөл: хуулийн зарим зүйл, хэсэг, заалтыг өөрчлөх, тэдгээртнэмэлт оруулах тухай хуулийн төслийг;
- Хуулийншинэчилсэн найруулгын төсөл: тухайн хуульд олон удаа өөрчлөлт орсноор үзэлбаримтлал нь өөрчлөгдөх, эсхүл хуу-лийн нийт заалтын 50-иас дээш хувьд ньнэмэлт, өөрчлөлт орохоор бол шинэчилсэн найруулгын түвшинд боловсруулна.