Цэс

Холбоо барих

Иргэдээс Улсын Их Хуралд хандаж 2016 оны 10 дугаар сард ирyyлсэн өргөдлийн мэдээ

Улсын Их Хуралд 2016 оны 10 дугаар сард иргэдээс 468 өргөдөл ирүүлснээс 52 өргөдлийг Улсын Их Хурлын гишүүнд гарт нь хаяглан ирүүлсэн байна. Нээлттэй ирүүлсэн 416 өргөдлөөс 15 өргөдөл Улсын Их Хурлын бүрэн эрхийн хүрээнд, 401 өргөдөл бусад байгууллагын эрхлэх асуудлын хүрээнд хамаарч байна. Улсын Их Хурлын дарга, гишүүдэд 280 өргөдөл, Өргөдлийн байнгын хороонд 88 өргөдөл ирүүлсэн байна. Энэ хугацаанд ирүүлсэн нийт өргөдлөөс 148 өргөдлийг шийдвэрлэж, хариуг өгсөн бөгөөд 320 өргөдөл судлах шатанд байна.

Өргөдлийн байнгын хороонд иргэдээс ирүүлсэн өргөдлийг салбараар нь ангилвал:

  1. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын эрхлэх асуудал 2;
  2. Байгаль орчин, аялал жуулчлалын асуудал 3;
  3. Сангийн асуудал 21;
  4. Хууль зүй, дотоод хэргийн асуудал 44;
  5. Барилга, хот байгуулалтын 15;
  6. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын асуудал 13;
  7. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал 239;
  8. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн асуудал 1;
  9. Эрүүл мэндийн асуудал 1;
  10. Эрчим хүчний асуудал 2;
  11. Шагналын асуудал 7;
  12. Бусад асуудал 68.

Ахуйн шинжтэй хувийн асуудлаар хандсан өргөдлүүдэд сургалтын төлбөр, орон сууц, гэртэй болох, ажилд орох, эд материал, мөнгөн тусламж авах, УИХ-ын гишүүдтэй уулзах, зөвлөгөө авахыг хүссэн өргөдлүүд нэлээд хувийг эзэлж байна.


Өргөдлийн байнгын хороонд нийтийн эрх ашгийг хөндсөн асуудлаар дараахь саналуудыг ирүүлжээ. Үүнд:

  • Стратегийн орд эзэмшигч, төрийн эзэмшилтэй “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Оюутолгой” ХХК, “Эрдэнэс таван толгой” ХХК-ийн төрийн эзэмшлийн хувьцааны 10 хүртэлх хувийг ард түмний мэдэлд эзэмшүүлж, ТУЗ-д иргэдийн төлөөлөл оролцуулах, Монгол Улсын Үндсэн хуульд заасан газрын хэвлийн баялаг ард түмний өмч байх зарчмыг хэрэгжүүлэх;
  • Өндөр орлоготой татвар төлөгчдийн төлөх Хувь хүний орлогын албан татварын хэмжээг нэмэгдүүлэх, гадаадын улс оронд оффшор данс эзэмшдэг хүмүүсийг шалгах, хууль бус орлогыг улсын орлого болгох;
  • Өндөр насны тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх;
  • Онцгой байдлын албаны бүтцэд оруулсан Уул уурхайн аврах албыг хуучнаар Уул уурхайн яаманд шилжүүлж, зөв бүтэц, зохион байгуулалтад оруулах; 
  • Хадгаламж зээлийн хоршооны хохирогчдын хохирол барагдуулах ажиллагаа удаашралтай байгааг анхаарах, хохирлыг хурдан барагдуулж дуусгах; 
  • Авто замын түгжрэлийг багасгах, шинээр авто зогсоолууд байгуулах;
  • Оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж, барилга барих зөвшөөрөл олгохыг зогсоох, олгосон зөвшөөрлийг цуцлах арга хэмжээ авах.


Өргөдлийн байнгын хорооны ажлын алба

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл