Цэс

Холбоо барих

Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн Ө.Энхтөр тангараг өргөлөө

Монгол Улсын Их Хурлаас энэ оны нэгдүгээр сарын 12-ны өдөр Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь хэсгийг үндэслэн Сонгуулийн Ерөнхий Хорооны гишүүнээр Өлзийбатын Энхтөрийг томилсон билээ.

“Сонгуулийн Ерөнхий Хорооны гишүүн томилогдсоноосоо хойш 21 хоногийн дотор Монгол Улсын Үндсэн хуульд тангараг өргөнө” гэж холбогдох хуульд заасны дагуу Сонгуулийн Ерөнхий Хорооны шинэ гишүүн Ө.Энхтөрийн тангараг өргөх ёслол өнөөдөр /2017.01.24/ Төрийн ордны Хүндэтгэлийн танхимд боллоо.

Монгол Улсын Үндсэн хууль, сонгуулийн хууль тогтоомжийг дээдлэн сахиж, Сонгуулийн Ерөнхий Хорооны гишүүний үүргээ шударгаар биелүүлэхээ ийнхүү тэрбээр батлан тангараглав.   

Энэхүү арга хэмжээг УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүн Д.Лүндээжанцан удирдан явуулсан бөгөөд тангараг өргөх ажиллагаанд СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн, нарийн бичгийн дарга Д.Болдсайхан болон албаны бусад хүн оролцов гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл