Монгол Улсын Их Хурал, НҮБХХ-тэй хамтран хэрэгжүүлж байгаа “Иргэдийн оролцоотой хууль тогтоох ажиллагааг дэмжих нь” төслийн хүрээнд Монгол улсад ардчиллыг хөгжүүлэх 20 жилийн явцад бий болсон сургамжийг цогц байдлаар судалсны үндсэн дээр үндсэн хуулийн, эрх зүйн болон институцийн шинэтгэлийг хийхэд авч үзэх гол асуудлууд, цаашид авч хэрэгжүүлэх бодлогыг тодорхойлох зорилгоор бие даасан судалгааг эхлүүлээд байна.
Судалгааны дараах асуултуудыг судлах зорилгоор өндөр түвшний эксперт шалгаруулан авна. Үүнд:
Эдийн засагч:
-Монгол улс олон хэвшил бүхий эдийн засгийг төлөвшүүлэн хөгжүүлэх, өмчлөгчийн эрхийг хамгаалах, эдийн засаг дахь төрийн зохицуулалтын тухай Үндсэн хуулийн Тавдугаар зүйл, газар, байгалийн баялгийг хамгаалах талаар Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн хэрэгжилтийн байдалд үнэлэлт дүгнэлт өгөх;
-Монгол улсад 1992 оноос хойш эрдэс баялгийн хайгуул, олборлолт, байгалийн баялгийн ашиглалт, гадаадын хөрөнгө оруулалтын талаар зохицуулалт хэрхэн явагдсаныг түүхэн талаас судлах;
-Эдгээр зохицуулалтад УИХ, Засгийн газар, шүүх, орон нутгийн засаг захиргааны гүйцэтгэсэн үүрэг ба дээрх асуудлаар гарсан маргааныг шүүхээр шийдвэрлэсэн байдал, УИХ дээр өрнөсөн хэлэлцүүлэг, хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан мэдээ зэрэгт дүн шинжилгээ хийх;
-Уул уурхайн салбарын талаар Дэлхийн банк болон бусад байгууллагаас хийсэн судалгааг харьцуулан дүгнэлт гаргах.
Улс төр судлаач:
-Сонгуулийн мөчлөгийн хугацаанд төрийн бодлого өөрчлөгдсөн байдал (хууль, төсөв батлах үйл явц, сонгуулийн жилд улсын төсөв хэрхэн өөрчлөгдсөн зэрэг);
-УИХ-ын сонгуулийн хооронд батлагдсан хууль, хөтөлбөрт дүн шинжилгээ хийх;
-1992 оноос хойш хууль тогтоох ба гүйцэтгэх эрх мэдлийн хоорондын харилцаа хэрхэн явагдаж ирсэн байдал;
-Сонгуулийн кампанит ажил засаглалын үр дүнд хэрхэн нөлөөлсөнд дүн шинжилгээ хийх.
Үргэлжлэх хугацаа: 2013 оны 12 дугаар сарын 1-нээс 1 дугаар сарын 15 хүртэл
Дээрх судалгааг сонирхож байгаа судлаачдыг дараах материалыг бүрдүүлэн оролцохыг урьж байна:
Судалгааны ажилд оролцох сонирхлоо илэрхийлсэн захидал. Үүнд сонирхож байгаа сэдвийг тодорхой бичнэ үү.
-Тухайн сэдвээр тулгарч буй асуудлууд, тэдгээрийг хэрхэн судлах талаар саналаа 3 хуудаст багтаасан эссэй (12 font, single space, Times New Roman).
-Товч анкет
-Бүтээлийн жагсаалт
Судлаачдад тавигдах шаардлага:
-Эдийн засагч, улс төр судлаач, эсвэл эрх зүйч мэргэжилтэй, тухайн чиглэлээр судалгаа шинжилгээний болон практикт ажилласан 10 жилээс доошгүй туршлагатай;
-Дүн шинжилгээ хийх өндөр чадвартай;
-Эрдмийн зэрэгтэй бол сайн;
-Англи хэлний зохих мэдлэгтэй;
-Гэрээт ажлын хугацаанд судалгаанд бүрэн цагаа зориулахаа илэрхийлсэн байх.
Материалыг хүлээн авах хугацаа – 2013 оны 11 сарын 20-ны өдөр, 16:00 цаг
Материал ирүүлэх хаяг: “Иргэдийн оролцоотой хууль тогтоох үйл ажиллагааг дэмжих нь” төслийн нэгж, Засгийн газрын 11 дүгээр байр, 606 тоот, Утас: 264565