Цэс

Холбоо барих

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын (FAO) Олон улсын зөвлөхүүдийг хүлээн авч уулзав.

Улсын Их Хурлын гишүүн,  Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын (FAO)  хүнсний аюулгүй байдлын Олон улсын зөвлөх Ezzedine Boutrif, ДЭМБ-ын Олон улсын зөвлөх  Digby Gascoine, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын (FAO) Монгол дахь суурин төлөөлөгч О.Нямжаргал  нарыг 2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Төрийн ордонд  хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд  НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын (FAO)  хүнсний аюулгүй байдлын Олон улсын зөвлөх Ezzedine Boutrif  Байнгын хорооны даргыг цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд Монгол Улсын хүнсний аюулгүй байдал, хяналтын тогтолцоог боловсронгуй болгох зорилго чиглэлийн хүрээнд ярилцав.

Зөвлөх Ezzedine Boutrif хэлэхдээ Хүнсний аюулгүй байдал нь хэрэглэгчдийн нийгмийн эрүүл мэндийн хувьд маш чухал асуудлын нэг бөгөөд үүнийг хэрэглээний бусад бүтээгдэхүүнтэй адил түвшинд авч үзэх боломжгүй. Монгол улс дахь хүнсний аюулгүй байдлын системийг анхаарах шаардлагатай байгаа тул бодит нөөц бололцоогоо ашиглан илүү үр дүнтэй ажиллах хэрэгтэйг цохон дурдлаа.

Цаашид Монгол улсад хүнсний аюулгүй байдлын тогтолцоонд анхаарлаа хандуулж, үндэсний хүнсний хяналтын зорилгыг тодорхойлж,  энэ зорилгод хүрэх  стратеги болон өдөр тутмын үйл ажиллагааг хэрэгжүүлэх үүрэг бүхий Хүнсний аюулгүй байдлын агентлаг байгуулах  нь зүйтэйг хэлэв.

УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан олон улсын зөвлөхөд чухал санал дэвшүүлж, үнэтэй зөвөлгөө өгсөнд талархаад цаашид нягт хамтран ажиллахаа  илэрхийллээ.


БАЙНГЫН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл