БОХХААБХ, ЭЗБХ-ны 2013 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 20/20 дугаар тогтоолоор байгуулагдсан Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн хэрэгжиллтэй танилцаж, санал, дүгнэлт гаргах, Засгийн газраас өргөн мэдүүлсэн уг хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг 2013 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 15.40 цагт Төрийн ордны Б танхимд хуралдав.
Хуралдаанд ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Арвин, УИХ-ын гишүүн О.Баасанхүү, С.Ганбаатар, Байнгын хорооны ажлын албаны зөвлөх Б.Мөнхцэцэг, референт Б.Баярмаа, Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх дэд ажлын хэсгийн гишүүд оролцов.
Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Арвин Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн хэрэгжилтийн байдалтай орон нутагт танилцсан тайлан болон хуулиар хориглосон хилийн заагт орсон тусгай зөвшөөрлүүдийн тоо, тэдгээрийн талбайн давхцлын хувь хэмжээ, ашигт малтмалын төрөл, аж ахуйн нэгжийн тоог аймаг бүрээр гаргасан мэдээг ажлын хэсгийн гишүүдэд танилцуулав. УИХ-ын гишүүд ажлын хэсгийн ахлагчаас тайлан, мэдээтэй холбогдуулан асуулт тодруулга авч, санал солилцсон болно.
Хуралдаанд УИХ-ын дарга З.Энхболд оролцож ажлын хэсэгт эдийн засгийн талын тооцоо судалгааг гаргах хугацаатай үүргийг өгөв.
Хуралдаан 18.10 цагт өндөрлөв.

БАЙНГЫН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА