Цэс

Холбоо барих

Хууль зүйн байнгын хорооны 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн ажлын дэд хэсгийн хуралдааны тойм

Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 15.00 цагт Төрийн ордоны 334 тоот өрөөнд боллоо.

Хуралдаанаар Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль зүйн үйлчилгээний хэлтсийн Экспертийн албаны ахлах зөвлөх С.Доржхандын бэлтгэсэн хууль зүйн зөвлөмжийн талаар саналааа солилцов.

Тоймыг бэлтгэсэн:
Хууль зүйн байнгын
хорооны референт
Ч.Батбямба
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл