Цэс

Холбоо барих

МОНГОЛ УЛСЫН 2013 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ, НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГИЙН 2013 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ, ХҮНИЙ ХӨГЖИЛ САНГИЙН 2013 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАЛААР ГАРГАСАН БАЙГАЛЬ ОРЧИН, ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН БАЙНГЫН ХОРООНЫ САНАЛ, ДҮГНЭЛТ

2013 оны 10 дугаар сарын 22-ны өдөр
Улаанбаатар хот


Төсвийн байнгын хорооны дарга, эрхэм гишүүд ээ,

УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 25.9.2-т заасны дагуу Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байнгын хороодод шилжүүлсний дагуу Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслийг хэлэлцлээ.

Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх санал нэгтэй дэмжив.

Төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлэгийн явцад тус Байнгын хорооны гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй болно.

УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 25.12-т заасны дагуу Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэв.



БАЙГАЛЬ ОРЧИН, ХҮНС, ХӨДӨӨ АЖ

АХУЙН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА Г.БАЯРСАЙХАН

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл