Цэс

Холбоо барих

Хууль зүйн байнгын хорооны 2014 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн ажлын дэд хэсгүүдийн хуралдааны тойм

Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан 15.00 цагт Төрийн ордоны Б танхимд боллоо.

Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч О.Баасанхүү ажлын дэд хэсэгт орсон байгууллагуудаас хуулийн төсөлд өөрсдийн чиг үүргийн дагуу өгсөн санал, тайлбаруудыг танилцуулж, дараагийн ажлын хэсгийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын талаар чиглэл болголоо.

Мөн өдөр Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан Төрийн ордоны Г танхимд 16.00 цагт боллоо.

Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан ажлын дэд хэсэгт хуулийн төсөлтэй холбоотой өөрийн гаргасан саналуудыг танилцуулж, дараагийн ажлын хэсгийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын талаар чиглэл болголоо.

Тоймыг бэлтгэсэн: Хууль зүйн байнгын
хорооны референт Ч.Батбямба
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл