Цэс

Холбоо барих

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА А.БАКЕЙ КАНАДЫН ОЛОН УЛСЫН ХӨГЖЛИЙН АГЕНТЛАГИЙН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАВ.

2014.04.21.

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей, Канадын Олон Улсын Хөгжлийн агентлагийн төлөөлөгч хатагтай Мари Коллинс, Нанси Спенс нартай уулзав.

Улсын Их Хурлын даргын захирамжаар “Сонгуулийн нэгдсэн хууль”-ийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа энэ үед улс орнуудын сонгуулийн санхүүжилт, эмэгтэйчүүдийг дэмжих асуудлыг хуулиар хэрхэн зохицуулсан талаар санал солилцлоо.

Канадын Олон Улсын Хөгжлийн агентлагийн дэмжлэгээр хэрэгжиж буй “Эмэгтэй парламентчдыг дэмжих” төслийн хүрээнд сонгуулийн хуулийн төслийг боловсруулах чиглэлээр хамтран ажиллах талаар ярилцлаа.

 

ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Одоогоор харуулах мэдээлэл оруулаагүй байна.