2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр
Улаанбаатар хот
Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,
Монгол Улсын Засгийн газраас 2013 оны 01 дүгээр сарын 09- ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Хилийн боомтын тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хууль, Улсын Их Хурлын тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг чуулганы 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар шийдвэрлэж, төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдал, гадаад бодлогын болон Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн билээ.
Тус Байнгын хороод 2013 оны 7 дугаар сарын 03, 11 дүгээр сарын 20-ны өдрүүдийн хуралдаанаараа төслийн анхны хэлэлцүүлгийг тус тус хийж, Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, тайлбар авсан болно.
Аюулгүй байдал, гадаад бодлогын болон Хууль зүйн байнгын хорооны 2013 оны №02/03 тоот хамтарсан тогтоолоор байгуулагдсан ажлын хэсгийн зарчмын зөрүүтэй 58, найруулгын шинжтэй 8 саналыг тус Байнгын хороод хэлэлцэн санал хураалт явууллаа.
Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т заасны дагуу Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг болон “МАХН-МҮАН-ын шударга ёс эвсэл”-ийн бүлгүүдээс ирүүлсэн саналыг мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.6-д заасны дагуу хэлэлцүүлэн санал хураалт явуулсан.
Боомтын нэгдсэн захиргааг Монгол Улсын шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд ажиллуулах гэсэн Улсын Их Хурал дахь “МАХН-МҮАН-ын шударга ёс эвсэл”-ийн бүлгийн саналыг Байнгын хороодын хамтарсан хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй бөгөөд энэ асуудлаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр цөөнх болсон.
“Олон улсын ангилалтай боомтын бүсэд эдийн засгийн чөлөөт бүс байгуулж болно. Эдийн засгийн чөлөөт бүс түүнтэй холбоотой харилцааг тусгайлсан хуулиар зохицуулна.” гэсэн Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бөгөөд энэ асуудлаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр цөөнх болсон болно.
Хилийн боомтын тухай хуулийн төсөлтэй холбогдуулан гарсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг нэг бүрчлэн хэлэлцэн санал хураалт явуулж олонхын санал авсан, аваагүйгээр нь бүлэглэн томьёолж нэгдсэн хуралдаанд танилцуулахаар Та бүхэнд тараасан болно.
Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,
Хилийн боомтын тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хууль, Улсын Их Хурлын тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай Аюулгүй байдал, гадаад бодлогын болон Хууль зүйн байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг Та бүхнээс хүсье.
Анхаарал тавьсанд баярлалаа.
АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ГАДААД ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН
БОДЛОГЫН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА ХОРООНЫ ДАРГА
Ц.ЦОЛМОН Ш.ТҮВДЭНДОРЖ
Улаанбаатар хот
Илтгэгч нь: Улсын Их Хурлын
гишүүн М.Батчимэг