УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв. 2017.11.22
УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. 2017.11.22
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Мөн хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцсэн юм. Түүнчлэн Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Дараа нь Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэснээр энэ өдрийн чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөсөн юм. 2017.11.23
УИХ-ын гишүүн, НББСШУ-ны Байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва нар НҮБ-ын суурин зохицуулагч, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч хатагтай Биата Транкман тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. 2017.11.23
Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо болон Эдийн засгийн байнгын хорооны зарим гишүүд Барилгын политехник коллежид “Ашигт малтмалын салбар дахь түншлэлд суурилсан мэргэжлийн боловсрол, сургалт” төслийн үйл ажиллагаатай танилцсан юм. 2017.11.23
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 2017.11.23
УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн Нэгдсэн үндэстний байгууллага (НҮБ) болон Азийн хөгжлийн банк (АХБ)-ны хамтарсан эдийн засагчдын ажлын хэсэгтэй уулзав. 2017.11.24
Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганы хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдад хандан Улсын Их Хурлын гишүүдээс тавьсан асуулгын хариуг сонсов. “Шинжлэх ухааны академийн төсөв, хөрөнгө оруулалт, төрийн захиалгат судалгаа, шинжилгээний ажилд зарцуулсан хөрөнгийн хэмжээ, шинжлэх ухаан, технологийн салбарт сүүлийн 5 жилд улсын төсвөөс зарцуулсан хөрөнгийн хэмжээ, үр дүн, өгөөж, цаашид шинжлэх ухааны салбарт төрөөс баримтлах бодлогын талаар” Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Ё.Баатарбилэг, Ж.Батзандан нараас тавьсан асуулгын дагуу Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа мэдээлэл хийлээ. Дараа нь Засгийн газраас 2017 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ. Энэ өдрийн хуралдаанаар үргэлжлүүлэн 2017 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, эцсийн хэлэлцүүлэгт холбогдох байнгын хороонд шилжүүлсэн юм. Хуралдааны төгсгөлд Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоол, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль, Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хууль болон Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын эцсийн найруулгыг сонссоноор чуулганы хуралдаан өндөрлөсөн юм. 2017.11.24
Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс