Цэс

Холбоо барих

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн Байнгын хорооны ажлын хэсгийн хуралдааны тойм /2014.04.29/

Ажлын хэсгийн хуралдааны тойм

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо Эдийн засгийн байнгын хорооны 2013 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 20/20 дугаар тогтоолоор байгуулагдсан Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, санал, дүгнэлт гаргах, Засгийн газраас өргөн мэдүүлсэн уг хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг 2014 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 15.50 цагт Төрийн ордны Г танхимд хуралдав.

Хуралдаанд ажлын хэсгийн ахлагч Улсын Их Хурлын гишүүн Д.Арвин, ажлын хэсгийн гишүүн Г.Баярсайхан, Б.Бат-Эрдэнэ, Д.Батцогт, С.Ганбаатар, Д.Ганбат, Л.Эрдэнэчимэг, Байнгын хорооны ажлын албаны зөвлөх Б.Мөнхцэцэг, референт Ц.Рэнцэнтогтох, Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх дэд ажлын хэсгийн гишүүд оролцов.

Ажлын хэсгийн ахлагч Улсын Их Хурлын гишүүн Д.Арвин Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий дэд ажлын хэсгээс гаргасан танилцуулга, саналыг ажлын хэсгийн гишүүдэд танилцуулав.

Улсын Их Хурлын гишүүд ажлын хэсгийн ахлагч болон дэд ажлын хэсгийн гишүүдээс танилцуулга, саналтай холбогдуулан асуулт, тодруулга авч, санал солилцсон болно.

Хуралдаан 16.50 цагт өндөрлөв.

БАЙНГЫН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл