Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” хууль тогтоомжийн эмхэтгэлийн 2017 оны 07 дахь дугаарын тойм


“Төрийн мэдээлэл” хууль тогтоомжийн эмхэтгэлийн 2017 оны 07 дахь дугаарт Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг нийтэлжээ.

Энэ хуулийн зорилт нь эрх зүйн маргааныг арбитрын журмаар шийдвэрлэх ажиллагаатай холбоотой харилцааг олон улсын стандартад нийцүүлэн зохицуулахад оршиж байгаа юм.

Арбитрын ажиллагаа, арбитрын хэлэлцээр, арбитрын бүрэлдэхүүн, арбитрын ажиллагаа явуулах, арбитрын үндсэн шийдвэр гаргах болоод бусад харилцааны талаар хуульд хэрхэн тусгасан талаархи бүх мэдээллийг “Төрийн мэдээлэл” хууль тогтоомжийн эмхэтгэлээс авах боломжтой.

Мөн дээрх хуулийн хамт батлагдсан Арбитрын тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Газрын  тосны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Гэрээт харуул хамгаалалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Концессын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай зэрэг 19 хуулийн нийтэлсэн байна.

Түүнчлэн хууль тогтоомжийн эмхэтгэлийн шинэ дугаарт Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулыг нийтэлжээ.

Гамшгаас хамгаалах үйл ажиллагааг шуурхай, үр дүнтэй зохион байгуулах, онцгой байдлын байгууллага болон гамшгаас хамгаалах удирдлагын тогтолцоо, зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү хуулиар зохицуулах бөгөөд хууль нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд онцгой байдлын байгууллага, гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөл, онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, төрийн байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээд, иргэний оролцоог уялдуулан зохицуулах, гамшгаас хамгаалах улсын хяналтыг хэрэгжүүлэх харилцаанд үйлчилнэ.

Гамшгаас хамгаалах тухай хуулийн хамт батлагдсан 45 хуулийг мөн дугаарт нийтэлсэн байна хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл