Цэс

Холбоо барих

Иргэдээс Улсын Их Хуралд хандаж 2017 оны 01 дүгээр сард ирүүлсэн өргөдлийн мэдээ

Улсын Их Хуралд 2017 оны 01 дүгээр сард иргэдээс 633 өргөдөл ирүүлснээс   88 өргөдлийг Улсын Их Хурлын гишүүдэд гарт нь хаяглан ирүүлсэн байна. Нээлттэй ирүүлсэн 545 өргөдлөөс 32 өргөдөл Улсын Их Хурлын бүрэн эрхийн хүрээнд, 513 өргөдөл бусад байгууллагын эрхлэх асуудлын хүрээнд хамаарч байна. Улсын Их Хурлын дарга, гишүүдэд 416 өргөдөл, Өргөдлийн байнгын хороонд 159 өргөдөл ирүүлсэн байна. Энэ хугацаанд ирүүлсэн нийт 575 өргөдлөөс 202 өргөдлийг шийдвэрлэж, хариуг өгсөн бөгөөд 373 өргөдөл шийдвэрлэлтийн хугацаанд судлагдаж байна. 

Улсын Их Хуралд иргэдээс ирүүлсэн нийт өргөдлийг салбараар нь ангилбал:

 

1.    Засгийн газрын харьяа асуудал 4;

2.    Байгаль орчин, аялал жуулчлалын асуудал 20;

3.    Гадаад хэргийн асуудал 1;

4.    Эдийн засаг, төсвийн асуудал 2;

5.    Хууль зүй, дотоод хэргийн асуудал 58;

6.    Барилга, хот байгуулалтын асуудал 13;

7.    Зам тээврийн асуудал 3 ;

8.    Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын асуудал 20;

9.    Хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал 82;

10. Эрүүл мэндийн асуудал 24;

11. Батлан хамгаалах асуудал 4;

12. Эрчим хүчний асуудал 7;

13. Шагналын асуудал 43;

14. Уул уурхай, хүнд үйлдвэрийн асуудал 2;

15. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн асуудал 4;

16. Ахуйн шинжтэй хувийн асуудал 166;

17. Бусад 122;

 

    Ахуйн шинжтэй хувийн асуудлаар хандсан өргөдлүүдэд сургалтын төлбөр, орон сууц, гэртэй болох, ажилд орох, мөнгө санхүүгийн туслалцаа авах, УИХ-ын гишүүдтэй уулзах, зөвлөгөө авахыг

хүссэн өргөдлүүд ихэнх хувийг эзэлж байна.

Өргөдлийн байнгын хороонд нийтийн эрх ашгийг хөндсөн асуудлаар дараахь саналуудыг ирүүлжээ. Үүнд:

Соёл, урлагийн ажилтнуудын цалин урамшуулал, тэтгэвэр, тэтгэмжийг бусад төрийн үйлчилгээний албан  хаагчидтай адил хэмжээнд тогтоох, хөдөлмөрийг нь зөв үнэлэх, Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд уг асуудлыг тусгах;

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 330 дугаар тогтоол нь Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжийг зөрчсөн тул уг тогтоолыг хүчингүй болгож, “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг ард түмэнд хувьцаа хэлбэрээр олгох;

Агаар, хөрс, усны бохирдлыг гамшиг гэж үзэх эрх зүйн орчныг боловсронгуй болгох, Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд эдгээр нэр томьёог тодорхойлж тусгах;

Агаарын бохирдлын асуудлыг хариуцсан нэгдмэл удирдлагатай институцийг бий болгох;

Иргэдийн хяналттай төсвийн зарцуулалт, Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд  тавих хяналтыг сайжруулж, хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагыг чангатгах;

Агаарын бохирдлын эсрэг арга хэмжээнд зарцуулж буй хөрөнгийн хуваарилалт, зарцуулалтад иргэдийн хяналт, оролцоог хангах бүтцийг бий болгох;

УИХ-аас томилогддог байгууллага болон УИХ-ын Тамгын газрын эрх бүхий албан тушаалтнуудын албан хэрэгцээний авто тээврийн тоог 30% бууруулах;

Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг батлах;

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны улмаас өмчлөх эрх нь зөрчигдсөн иргэд орох орон гэргүй болсон тул туслалцаа үзүүлэх асуудлаар;

 

 

Өргөдлийн байнгын хорооны ажлын алба

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл