“Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн хуралдаан 2014 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 15.00 цагт Төрийн ордны 334 тоот танхимд хуралдав.
Хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Зоригт болон гишүүд мөн Дэд ажлын хэсгийн гишүүд 100 хувийн ирцтэйгээр оролцов.
Хуралдаанаар Улсын Их Хурал дахь Ардчилсан нам, Монгол Ардын нам, МАХН-МҮАН-ын шударга ёс эвслийн бүлгүүдээс гаргасан саналуудыг нэг бүрчлэн хэлэлцэж 40 гаруй зарчмын зөрүүтэй саналын томъёолол бэлтгэлээ.
Эдийн засгийн байнгын хорооны ажлын алба