Цэс

Холбоо барих

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, Улсын Их Хурлаас гаргах шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, Улсын Их Хурлаас гаргах шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан 2014 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 15.00 цагаас Төрийн ордны Б танхимд хуралдлаа. Хуралдаанд бүх яамдын Төрийн нарийн бичгийн дарга, Үндэсний Аудитын газар, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Эдийн засгийн хөгжлийн яамнаас холбогдох хүмүүс оролцлоо. Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Г.Батхүү Үндсэн чиглэлийн 2013 оны биелэлтэй холбогдуулан мэдээлэл авч, санал солилцон Ажлын дэд хэсэгт дараах чиглэлээр үүрэг өглөө.

1.Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтэд хийх Үндэсний Аудитын газрын дүгнэлтийг ирүүлэх ажлын явцыг түргэтгэх

2.Аудитын дүгнэлт ирэнгүүт Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг бусад Байнгын хороогоор хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангах, Байнгын хороодоос ирүүлсэн санал, дүгнэлтийг тоймлон бэлтгэх

3.Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн товч хураангуйг бэлтгэх

4.Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтээс 30 хувь болон түүнээс доош биелэлттэй байгаа төсөл, арга хэмжээний жагсаалтыг гаргах

5.Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг хэлэлцээд Улсын Их Хурлаас гарах шийдвэрийн төслийг бэлтгэх

6.Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг хэлэлцээд гаргасан “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлттэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2013 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 35 дугаар тогтоолын биелэлтийг гаргаж Ажлын хэсэгт танилцуулах.


Эдийн засгийн байнгын хорооны Ажлын алба

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл