Цэс

Холбоо барих

Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн төслийн дэд ажлын хэсгийн хуралдааны тойм /2014.04.25/

Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий дэд ажлын хэсгийн хурал 2014 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 14.25 цагт Төрийн ордны “Г” танхимд хуралдав.

Хуралдаанд Үндэсний статистикийн хорооны Макро эдийн засгийн газрын дарга Б.Бадамцэцэг, Санхүүгийн зохицуулах хорооны Ердийн даатгалын хэлтсийн дарга Б.Жавхлант, Санхүүгийн зохицуулах хорооны Даатгалын бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга П.Цэрэндэжид, Малын индексжүүлсэн даатгал төслийн нэгжийн захирал Я.Өлзийболд, Малын индексжүүлсэн даатгал төслийн нэгжийн хуулийн ажилтан Б.Сувд-Эрдэнэ, Монголын даатгагчдын холбооны гүйцэтгэх захирал Ж.Батжаргал, Бодь даатгал ХХК-ийн Салбарын удирдлага хариуцсан захирал М.Мөнхбаатар, “Миг” даатгалын компанийн дэд захирал М.Жалавдорж, Монре даатгал ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Ганзориг, Байнгын хорооны зөвлөх Я.Хишигт, референт З.Оюунсүрэн нар оролцлоо.

Хуралдаанаар хувийн даатгалын компани малын индексжүүлсэн даатгалын үйл ажиллагааг дангаар явуулах эсэх,төрийн өмчит давхар даатгалын компани байгуулах нь даатгалын зах зээлд сөргөөр нөлөөлөх эсэх, малын давхар даатгалын компанийг төрийн болон хувийн өмчийн оролцоотой байгуулахад даатгалын компаниуд оролцох боломжтой эсэх талаар арилжааны даатгалын компаниудын удирдлагуудаас гаргасан саналуудыг тус тус хэлэлцлээ.

Дэд ажлын хэсэг хэлэлцсэн асуудлыг боловсруулж, нэгтгэн ажлын хэсэгт танилцуулахаар тогтов.

Хуралдаан 15.30 цагт өндөрлөв.


БАЙГАЛЬ ОРЧИН, ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН БАЙНГЫН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл