Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” хууль тогтоомжийн эмхэтгэлийн 2017 оны 05 дахь дугаарын тойм

“Төрийн мэдээлэл” хууль тогтоомжийн эмхэтгэлийн шинэ дугаарт Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг нийтэлсэн байна. 
Энэхүү хуулийн зорилт нь нь гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэх, таслан зогсоох, хохирогч, түүний гэр бүлийн бусад гишүүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, үйлчилгээ үзүүлэх, урьдчилан сэргийлэх тогтолцоо, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтооход оршиж байгаа юм. 
Хуулийн үйлчлэлд хамаарах этгээд, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааны зарчим, хохирогчийн эрхийг хангах, төрийн болон төрийн бус байгууллагуудын чиг үүрэг, гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэх, мэдээлэх, таслан зогсоох, хүүхдийг гэр бүлийн хүчирхийллээс хамгаалах, тусгай хамгаалалтаар хангах, хохирогчид үзүүлэх үйлчилгээний талаар хуульд хэрхэн тусгасан талаархи мэдээллийг “Төрийн мэдээлэл” хууль тогтоомжийн эмхэтгэлээс авах боломжтой. 
Түүнчлэн эмхэтгэлд дээрх хуулийн хамт батлагдсан Бага, дунд боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Дээд боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай зэрэг 11 хуулийг нийтэлжээ. 
Мөн Замын хөдөлгөөнй аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудыг нийтэлсэн байна хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл