Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсан өдрийг жил бүрийн нэгдүгээр сарын 13-ны өдөр улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн төслийг 1991 оны сүүлчээр хэвлэлд нийтлэн Монголын нийт ард түмнээр хоёр удаа, 18 аймгийг таван бүс болгон бүсчилсэн зөвлөлгөөнөөр хэлэлцүүлснээс гадна Улсын Бага Хурлаар 4 удаа хэлэлцсэн түүхтэй.
Улмаар БНМАУ-ын Ардын Их Хурлын 12 дахь удаагийн сонгуулийн II хуралдаанаар 430 депутат хоёр сар гаруй хугацаанд буюу нийт 76 хоног цэц оюунаа шавхан хэлэлцэж, шүүн тунгаасан билээ.
Түүнчлэн БНМАУ-ын Ардын Их Хурлын хуралдаанаар “Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийн тухай” хууль баталж, Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг жил бүрийн нэгдүгээр сарын 13-нд тэмдэглэн өнгөрүүлж байхаар тогтжээ.
Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойд зориулан Улсын Их Хурлаас уламжлал болгон зохион байгуулдаг Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээн 2016 оны 11 дүгээр сарын 19-нд Монгол Улсын 330 сум, нийслэлийн 9 дүүрэгт эхлэв. Төв аймгийн Эрдэнэ сум.
Улсын Их Хурлын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран Төрийн ордонд “Монгол Улсын Үндсэн хууль-25 жил” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зохион байгуулав. 2016.12.20
Монгол Улсын Үндсэн хууль-25 жил” сэдэвт эрдэм шинжилгээний хурлын үйл ажиллагаанд УИХ-ын гишүүд, АИХ-ын депутатууд, Үндсэн хуулийн төсөл боловсруулах Ажлын хэсэгт ажилласан гишүүд, эрдэмтэн судлаачид, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл зэрэг 200 орчим хүн оролцлоо. 2016.12.20
Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойд зориулан Улсын Их Хурлаас уламжлал болгон зохион байгуулдаг Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээний шувтаргын тоглолт Төрийн ордонд зохион байгуулагдав. 2017.01.08-09.
Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тав дахь удаагийн тэмцээний шувтаргын тоглолт Төрийн ордонд хоёр өдөр үргэлжилж, шилдгүүд тодорлоо. 2017.01.08
Монгол Улсын Үндсэн хуулийн 25 жилийн ойн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд Үндсэн хуулийн уг эхийг Монгол төрийн түүхийн музейд хүндэтгэлтэйгээр залах ёслолын арга хэмжээ болсон юм. 2017.01.09
Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойн хүндэтгэлийн уулзалт Төрийн ордны Их танхимд боллоо. 2017.01.13
Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойн өдрийг тохиолдуулан жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслол болов. 2017.01.13
Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойд зориулсан архивын баримтын үзэсгэлэнгийн нээлтийн ёслол Төрийн ордон дахь Төрийн түүхийн музейн үзэсгэлэнгийн танхимд боллоо. Нээлтийн ёслолд УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон, БНМАУ-ын Ардын Их Хурлын дарга асан Ж.Гомбожав, Ардын Их Хурлын депутатууд, Улсын Бага Хурлын гишүүд, Үндсэн хуулийн 25 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх комиссын гишүүд оролцов. 2017.01.13
Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Н.Батсуурь, улсын харцага Б.Пүрэвсайхан, Ш.Уламбаяр, А.Цацавшир, Т.Баасанхүү, Э.Энхбат нараар магнайлуулсан улс, аймгийн алдар цолтой 224 бөх зодоглов.
Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ой. 2017.01.13
Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ой. 2017.01.13