Цэс

Холбоо барих

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2020 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН: Хэлэлцэх асуудал, хуваарь 2020.11.30-2020.12.04

Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөлийн 

2020.11.27-ны өдрийн хурлаар батлав. 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2020 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 30-НААС 12 ДУГААР САРЫН 04-НИЙ ӨДРҮҮДЭД НАМЫН БҮЛЭГ, АЖЛЫН ХЭСЭГ, БАЙНГЫН, ДЭД ХОРООНЫ БОЛОН НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛЫН ТОВ, ДАРААЛАЛ

НЭГ.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН:

11 дүгээр сарын 30-ны Даваа гарагт:

  • Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимаас цахим хэлбэрээр хуралдана;
  • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимаас цахим хэлбэрээр хуралдана.

ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

11 дүгээр сарын 30-ны Даваа гарагт:

  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас Хууль зүй, дотоод хэргийн яамны хурлын танхимд.

12 дугаар сарын 01-ний Мягмар гарагт: 

  • Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Нийгмийн бодлогын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 11.00 цагаас “Үндсэн хууль” танхимд.

12 дугаар сарын 02-ны Лхагва гарагт: 

  • Улсын Их Хурлын даргын 2020 оны 45 дугаар захирамжаар байгуулсан Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрмийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн мэдүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас “Үндсэн хууль” танхимаас цахим хэлбэрээр хуралдана.

ГУРАВ.ДЭД ХОРООНЫ ХУРАЛДААН:

12 дугаар сарын 02-ны Лхагва гарагт: 

1.Нутгийн удирдлагын дэд хорооны хуралдаан /Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны дараа/ 11.30 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимаас цахим хэлбэрээр хуралдана:

Хэлэлцэх асуудал:

  • Дэд хорооны ажлын үндсэн чиглэл, төлөвлөгөөний төсөл.

ДӨРӨВ.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

11 дүгээр сарын 30-ны Даваа гарагт:

1.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 16.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимаас цахим хэлбэрээр хуралдана:

Хэлэлцэх асуудал:

12 дугаар сарын 01-ний Мягмар гарагт: 

1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимаас цахим хэлбэрээр хуралдана:

Хэлэлцэх асуудал:

2.Төсвийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимаас цахим хэлбэрээр хуралдана:

Хэлэлцэх асуудал:

12 дугаар сарын 02-ны Лхагва гарагт:

1.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 09.30 цагаас “Их Хуралдай” танхимд:

Хэлэлцэх асуудал:

2.Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Жендэрийн эрх тэгш байдлыг хангах талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтийн төлөв байдал, жендэрийн ялгаварлан гадуурхалттай холбоотой гомдлын хянан шийдвэрлэлтийн талаарх Хүний эрхийн Үндэсний Комиссын илтгэл.

12 дугаар сарын 03-ны Пүрэв гарагт: 

1.Төсвийн байнгын хорооны хуралдаан 18.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимаас цахим хэлбэрээр хуралдана:

Хэлэлцэх асуудал:

ТАВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

12 дугаар сарын 03-ны Пүрэв гарагт 10.00 цагаас:

/Нэгдсэн хуралдааны ирцийн бүртгэл 09.00 цагаас эхэлж бэлтгэл 

хангагдмагц цахим хуралдаан 10.00 цагт эхэлнэ/

/Жич: ZOOM программыг интернетэд холбогдсон

 гар утас, зөөврийн  компьютерт суулган хуралдаанд 

оролцох бөгөөд санал хураалтад зөвхөн Тамгын

 газраас олгосон 3G дата СИМ карт болон iPad 

төхөөрөмжийн MyParliament программыг 

ашиглан оролцох./

12 дугаар сарын 04-ний Баасан гарагт 10.00 цагаас:

/Жич: Улсын Их Хурлын гишүүд Төрийн ордны

 нэгдсэн чуулганы “Их хуралдай” танхим болон 

“Их Эзэн Чингис хаан”, “Жанжин Д.Сүхбаатар”, 

“Үндсэн хууль”, “Их засаг” танхимуудад хуваагдан 

сууж ирцээ бүрдүүлэн чуулганы нэгдсэн хуралдаанд

 оролцоно./

 

ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ГАЗАР 

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл