Цэс

Холбоо барих

ЦӨМИЙН ЭНЕРГИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭЦСИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ БЭЛТГЭСЭН ТУХАЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ГАДААД БОДЛОГЫН БАЙНГЫН ХОРООНЫ ТАНИЛЦУУЛГА

2013 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр
Улаанбаатар хот

Илтгэгч нь: Улсын Их Хурлын
гишүүн Ц.Цолмон

Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүдээ,


Улсын Их Хурлын чуулганы 2013 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, уг төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүлсэн билээ.

Тус Байнгын хороо 2013 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхийн дэмжлэг авсан саналыг төсөлд тусган эцсийн хувилбарын төслийг чуулганы нэгдсэн хуралдааны эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн танилцуулгын хамт Та бүхэнд тараасан болно.

Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж батлуулах саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд олонхийн саналаар дэмжлээ.

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталж өгөхийг Та бүхнээс хүсье.

Анхаарал тавьсанд баярлалаа.



АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ГАДААД

БОДЛОГЫН БАЙНГЫН

ХОРООНЫ ДАРГА                                                          Ц.ЦОЛМОН

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл