Цэс

Холбоо барих

БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ ТҮРК УЛСААС МОНГОЛ УЛСАД ТУС ТУС СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМАНД ОЛГОСОН ГАЗРЫГ УЛСЫН ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭНД АВАХ ТУХАЙ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭХ ЭСЭХ ТАЛААР АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ГАДААД БОДЛОГЫН БАЙНГЫН ХОРООНООС ГАРСАН САНАЛ, ДҮГНЭЛТ

2013 оны 10 дугаар сарын 02-ны өдөр
Улаанбаатар хот

Илтгэгч нь: Улсын Их Хурлын гишүүн Д.Дэмбэрэл

Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,

Монгол Улсын Засгийн газраас Улсын Их Хуралд 2013 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр өргөн мэдүүлсэн Бүгд Найрамдах Солонгос Улс болон Бүгд Найрамдах Түрк Улсаас Монгол Улсад тус тус суугаа Элчин сайдын яаманд олгосон газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2013 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцлээ.

Монгол Улсын Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.4., 17 дугаар зүйлийн 17.1.3., 19 дүгээр зүйлийн 19.1.6-д гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар, олон улсын байгууллагын төлөөлөгчийн газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний хэмжээ, заагийг тогтоох асуудлыг Улсын Их Хурлаар шийдвэрлүүлэхээр заасныг үндэслэн Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан байна.

Бүгд Найрамдах Солонгос Улс болон Бүгд Найрамдах Түрк Улсаас Монгол Улсад тус тус суугаа Элчин сайдын яаманд олгосон газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх талаар Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос гарсан санал, дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг Та бүхнээс хүсье.

Анхаарал тавьсанд баярлалаа.

АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ГАДААД БОДЛОГЫН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА Ц.ЦОЛМОН
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл