Цэс

Холбоо барих

Ажлын хэсэг байгуулах тухай Төсвийн байнгын хорооны тогтоол (2013.09.10 № 07)

ТӨСВИЙН БАЙНГЫН ХОРООНЫ ТОГТООЛ

2013 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр
Дугаар 07
Улаанбаатар хот

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.8 дахь заалт, 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Монгол Улсын 2013 оны улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэж байгаа хөрөнгө оруулалтын ажлаа гэрээт хугацаандаа тодорхой шалтгаангүйгээр гүйцэтгээгүй, гүйцэтгэх боломжгүй болсон, өмнөх жилүүдэд ийм байдал гаргаж байсан аж ахуйн нэгжүүдийн шалтгааныг үндэслэн тэдгээр аж ахуйн нэгжүүдийг цаашид Засгийн газрын худалдан авах ажиллагаанд оролцуулах эсэх талаар санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг дор дурдсан бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай.

Ажлын хэсгийн ахлагч:
Ж.Эрдэнэбат -Улсын Их Хурлын гишүүн

Гишүүд:
Б.Болор -Улсын Их Хурлын гишүүн
С.Ганбаатар -Улсын Их Хурлын гишүүн
Ц.Оюунбаатар -Улсын Их Хурлын гишүүн
Л.Эрдэнэчимэг -Улсын Их Хурлын гишүүн
 

2.Монгол Улсын 2013 оны улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэж байгаа хөрөнгө оруулалтын ажлаа гэрээт хугацаандаа тодорхой шалтгаангүйгээр гүйцэтгээгүй, гүйцэтгэх боломжгүй болсон, өмнөх жилүүдэд ийм байдал гаргаж байсан аж ахуйн нэгжүүдийн шалтгааныг үндэслэн тэдгээр аж ахуйн нэгжүүдийг цаашид Засгийн газрын худалдан авах ажиллагаанд оролцуулах эсэх талаар санал боловсруулан Төсвийн байнгын хороонд 2013 оны 10 дугаар сарын 10-ны дотор танилцуулахыг ажлын хэсгийн ахлагч /Улсын Их Хурлын гишүүн Ж.Эрдэнэбат/-д даалгасугай.

 


ТӨСВИЙН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА Ц.ДАВААСҮРЭН
 

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл