Цэс

Холбоо барих

Төрийн байгуулалтын байнгын хороо, Улсын Их Хурлын Тамгын газрын Хяналт үнэлгээний хэлтэс хамтран сургалт зохион байгууллаа.

Төрийн байгуулалтын байнгын хороо, Улсын Их Хурлын Тамгын газрын Хяналт үнэлгээний хэлтэс хамтран Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын удирдлагуудад зориулсан “Байгууллагын үйл ажиллагаанд системчилсэн үнэлгээ хийх аргачлал сургалт амжилттай болж өндөрлөлөө. Сургалтыг нээж Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей үг хэлж системчилсэн үнэлгээ хийх шинэ аргачлалтай болж байгаа нь ач холбогдолтой болохыг дурьдав.
Сургалтанд Улсын Их Хуралд ажлаа тайлагнадаг байгууллагын удирдлагууд, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар болон хэлтсийн дарга нар, Байнгын хорооны ахлах зөвлөхүүд нийт 50 гаруй хүмүүс оролцов.


Төрийн байгуулалтын байнгын хороо
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Одоогоор харуулах мэдээлэл оруулаагүй байна.