Цэс

Холбоо барих

“Зэвсгийн худалдааг зохицуулах тухай” олон улсын гэрээнд гарын үсэг зурах тухай асуудлыг зөвшилцсөн талаар Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлт

2013 оны 9 дүгээр сарын19-ний өдөр

Улаанбаатар хот


Монгол Улсын Засгийн газраас 2013 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр “Зэвсгийн худалдааг зохицуулах тухай” олон улсын гэрээнд гарын үсэг зурах тухай асуудлыг зөвшилцөхөөр ирүүлснийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2013 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцлээ.

Олон улсын гэрээнд гарын үсэг зурах тухай асуудлыг хэлэлцүүлэх үеэр УИХ-ын гишүүн Д.Гарамгайбаатар Монгол Улс нэгдэн орж байгаа олон улсын гэрээ, конвенцийн зүйл, заалт бүрийг нь дагаж мөрдөж ажиллах тал дээр гадаад харилцааны болон хууль хяналтын байгууллагын ажилтнууд, ард иргэдэд гэрээ, конвенцийн талаарх сургалт, сурталчилгаа зохион байгуулах, гэрээ, конвенцийг хэрэгжүүлэхэд хяналт тавьж ажиллахыг Засгийн газарт үүрэг болгох нь зүйтэй гэсэн санал гаргасан.

Монгол Улсын Засгийн газраас 2013 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр “Зэвсгийн худалдааг зохицуулах тухай” олон улсын гэрээнд гарын үсэг зурах тухай асуудлыг зөвшилцөхөөр Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжиж, Засгийн газарт гарын үсэг зурахыг зөвшөөрөв.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 28.4-т заасны дагуу энэхүү санал, дүгнэлтийг гаргасан болно.



АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ГАДААД БОДЛОГЫН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА Ц.ЦОЛМОН







Хуваалцах:

Холбоотой мэдээлэл