Цэс

Холбоо барих

ТӨРИЙН АЛБАНЫ ШИНЭТГЭЛИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО

Өнөөдөр Улсын Их Хурлын гишүүн Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей Нэгдсэн үндэсний байгууллагын Хөгжлийн хөтөлбөр(НҮБХХ)-ийн Вьетнам дахь Суурин төлөөлөгчийн газрын ажилтан Хайро Акуна, НҮБХХ-ийн Ази, Номхон далайн бүсийн зөвлөх Николас Буудт, Канадын ЭСЯ-ны Олон улсын хамтын ажиллагаа хариуцсан дарга Жан Шелтинга нарыг Төрийн ордонд хүлээн авч уулзаж, Төрийн албаны шинэтгэл, төрийн албан хаагчдын чадавхийг бэхжүүлэх талаар санал солилцлоо.

Уулзалтанд Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей “Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т тусгагдсан “төрийн албан тушаалтны эрх мэдлийг тодорхойлсон хууль зүйн бодлогыг өөрчилж, төрийн албыг нийтийн эрх ашгийг хамгаалж, иргэнд үйлчлэх нийтийн алба, иргэний алба болгон шинэчлэх” зэрэг асуудлыг хөндөж, цаашид төрийн албаны шинэчлэлийн чиглэлээр дараах асуудалд анхаарлаа хандуулж, судалгаа хийх, дүгнэлт, зөвлөмж гаргаж, төсөл боловсруулахад анхаарах шаардлагатай байгаа талаар саналаа илэрхийллээ. Үүнд:

1.Төрийн албыг улс төрийн намаас хараат бус байлгах, төрийн албанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, төрийн албаны бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох чиглэлээр эрх зүйн зохицуулалтыг сайжруулах талаар бусад орны хууль тогтоомжтой харьцуулсан шинжилгээ хийж санал боловсруулах;
2.Төрийн албаны бүтэц, тогтолцоо, чиг үүргийн уялдаа, давхардал, хэвтээ, босоо удирдлагын харьцаа, харилцан хамаарал, үр дүн, төрийн албан хаагчийн томилгоо, сонгон шалгаруулалт, үйлчилгээний стандарт, улс төрийн нөлөөлөл, түүний үр дагавар, төрийн албаны ажлын үр дүнг үнэлэх шалгуур, зарчим зэрэг асуудлаар Төрийн албаны тухай хууль болон холбогдох бусад хуулийн эрх зүйн зохицуулалтын өнөөгийн хэрэгжилт, эерэг, сөрөг хандлагад бодитой үнэлэлт, дүгнэлт өгөх, тодорхой лавлагаа гаргах болон өөрчлөлтийн талаар санал боловсруулах;
3.Төрийн албан хаагчийн эрх зүйн байдлын зарим асуудал: /”мерит зарчим”-ыг хэрэгжүүлэх, төрийн алба хаагчийн ур чадварыг, дээшлүүлэх, мэргэшүүлэх, тэдний ажлыг дүгнэх, урамшуулах үндэслэл, нийгмийн хамгааллын асуудал/-ын талаарх олон улсын туршлага, хуулийн төсөлд тусгаж болох асуудлын талаар санал боловсруулах;
4.Төрийн үйлчилгээний албан хаагчдын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, тэдгээр нь төрийн албаны ангилалд хамаарах эсэх талаар бусад орны туршлагыг судлах, энэ чиглэлээр санал боловсруулах;
5.Төрийн зарим чиг, үүргийг төрийн бус байгууллагуудаар гүйцэтгүүлж болох, энэ талаар улс орнуудын эрх зүйн зохицуулалт, туршлагыг судалж, зөвлөмж боловсруулах зэрэг болно.

Тэрээр төрийн албаны шинэтгэл, төрийн албан хаагчдын чадавхийг бэхжүүлэх чиглэлээр төслийн санал боловсруулахаар дээрх зөвлөхүүдтэй харилцан тохиролцлоо.

Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын алба
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Одоогоор харуулах мэдээлэл оруулаагүй байна.