Цэс

Холбоо барих

Газрын тосны тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ төслийг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцүүлэхэд бэлтгэх дэд ажлын хэсгийн хуралдаан

Газрын тосны тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ төслийг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцүүлэхэд бэлтгэх дэд ажлын хэсгийн хуралдаан 2013 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 14.00 цагт Төрийн ордны “В” танхимд хуралдав.

Хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Х.Болорчулуун, Уул уурхайн яамны Түлшний бодлогын хэлтсийн дарга А.Эрдэнэпүрэв, Газрын тосны газрын Газрын тосны хайгуул судалгааны хэлтсийн дарга О.Энхбаяр, Газрын тосны инженерүүдийн холбооны дэд тэргүүн, ШУТИС-ийн Газрын тосны тэнхимийн эрхлэгч, тэргүүлэх профессор Ж.Цэвээнжав, ШУТИС-ийн зөвлөх,профессор Ц.Багмид, Газрын тосны хайгуул, олборлолтын ассоциацийн тэргүүн М.Амарзул, Хийн түлшний арилжаа эрхлэгчдийн холбооны тэргүүн Д.Баатардорж, Эдийн засгийн байнгын хорооны зөвлөх Д.Мягмарцэрэн, референт Г.Баярмаа нар оролцлоо.

Уг хуралдаанаар Газрын тосны тухай хуулийн төсөлд ирүүлсэнТөрийн болон Төрийн бус байгууллагуудын саналуудыг хэлэлцэж, зарим Төрийн бус байгууллагууд уг төсөлтэй холбоотой ирүүлсэн санал дээрээ нэмж санал ирүүлэхээр болж, уг саналуудыг ирүүлсэний дараа ажлын хэсэг хуралдаж, хуулийн төслөө зүйл заалтаар нь ярилцахаар тогтов.



ЭДИЙН ЗАСГИЙН БАЙНГЫН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл