Улсын Их Хурлын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга Логийн Цог Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын өдрийг тохиолдуулан Цогт-Очирын Лоохуузыг өнөөдөр хүлээн авч хүндэтгэл үзүүлэв.
90 нас зооглож буй энэ буурлыг 1950-1960- аад онд “Сэхээтний төөрөгдөл” буюу намын эсрэг бүлэглэсэн явуулга хийсэн гэх хилс хэргээр Намын Төв Хорооны бүрэлдэхүүнээс гарган намаас хөөж улмаар нутаг заагдан хэлмэгдэж байсан нэгэн билээ.
БНМАУ-ын Ардын Их Хурлын депутат, Ардын Их Хурлын орлогч даргаар сонгогдон ажиллаж байхдаа, ардчилсан шинэ Үндсэн хуулийг баталцаж байсан, мөн улс төрийн хэлмэгдүүлэлтийн амьд гэрч төдийгүй өөрөө хэлмэгдүүлэлтийн хор уршгийг биеэр амссан энэ настан буурлыг хүндэтгэж байдгаа УИХ-ын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга илэрхийлээд улс төрийн хэлмэгдүүлэлтээс сургамж авах, түүнийг дахин гаргуулахгүй байх нь нэн чухал гэдгийг онцлон тэмдэглэв.
2013 оны 9 дүгээр сарын 9