Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2013 оны 37 дахь дугаарын тойм

Эмхэтгэлийн шинэ дугаарт,Элчин сайдыг тохоон томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг нийтэллээ.

Мөн Архидан согтуурахтай тэмцэх сангийн дүрэм болон тус сангийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг хавсралтаараа баталсан Засгийн газрын тогтоолыг нийтлэв.Үүгээр Архидан согтуурахтай тэмцэх сангийн хөрөнгийг хэрхэн бүрдүүлж, зарцуулах, Зөвлөл ямар эрхтэй байх зэрэг асуудлыг журамлажээ.Үүнээс гадна Архидан согтуурахтай тэмцэх сангийн Зөвлөлийг Хууль зүйн сайд даргалж,бүрэлдэхүүнд нь Эрүүл мэндийн яам, Хууль зүйн яам, Цагдаагийн Ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын төлөөлөл оржээ.

Эмхэтгэлийн өнөөдрийн дугаарт, Журам шинэчлэн батлах, журамд өөрчлөлт оруулах тухай Засгийн газрын тогтоолыг нийтэллээ.

Тогтоолоор Дэлхийн шилдэг их сургуульд оюутан суралцуулах журмыг шинэчлэн баталжээ. Журмаар сургалтын зээлд хэрхэн хамрагдах, тухайн жилд дэлхийн шилдэг их сургуульд суралцуулах мэргэжлийн чиглэл, оюутны тоог хэрхэн тогтоох, ямар тохиолдолд мэргэжлийн чиглэл харгалзахгүйгээр сургалтын зээлд хамрагдах боломжтой, сургалтын зээлд хамрагдах иргэдийг сонгон шалгаруулах журам, сонгон шалгаруулалтыг зохион байгуулах комиссын бүрэлдэхүүнийг хэн батлах, сургалтын зээлд ямар зардал багтах зэрэг асуудлыг нарийвчлан журамласан байна.

Дээрх тогтоолоор “Журам батлах тухай” Засгийн газрын 2012 оны 19 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид сургалтын төлбөрийн болон амьжиргааны зардлын зээл олгох журам”-ын зарим хэсгийг өөрчилсөн байна.



УИХ-ын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс



2013 оны 10 дугаар сарын 4
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл