Энэ дугаарт нийтлэгдсэн Засгийн газрын тогтоолоор Монгол Улсын Засгийн газраас гэрээлэгч компаниудтай байгуулсан “Бүтээгдэхүүн хуваах гэрээ”-ний дагуу компаниудаас олгодог сургалтын урамшууллын хөрөнгөөр суралцах иргэдийг сонгон шалгаруулах, хөрөнгийг зарцуулах журам”-ийг баталжээ.
Энэ журмаар, газрын тосны хайгуул, олборлолтын ажлыг гүйцэтгэж байгаа гадаад, дотоодын компаниудаас олгодог сургалтын урамшууллын хөрөнгийг зарцуулах, сургалтын дансны хөрөнгөөр суралцах иргэдийг сонгон шалгаруулахтай холбогдсон харилцааг зохицуулах ажээ.
Суралцагчид ямар шалгуур үзүүлэлтүүдийг хангасан тохиолдолд сонгон шалгаруулалтад оролцох эрхтэй, сонгон шалгаруулалтад оролцох иргэн бүртгүүлэхдээ ямар материал бүрдүүлэх ёстой, сонгон шалгаруулах комиссыг хэрхэн байгуулах, түүний бүрэлдэхүүнд хаанахын төлөөлөл оролцох, сонгон шалгаруулалтыг ямар хэлбэрээр зохион байгуулах, урт хугацааны сургалтын гэрээнд ямар зүйл тусгагдсан байх, сургалтын урамшууллын хөрөнгийн санхүүгийн эх үүсвэр юунаас бүрдэх, сургалтын дансны хөрөнгийг ямар арга хэмжээнд зарцуулах зэрэг асуудлыг энэ тогтоолоор журамлажээ.
Мөн сургалтын дансны хөрөнгөөр суралцах эрхээ авсан иргэдэд ямар тэтгэлэг, тэтгэмжийг олгох, сургалтын дансны хөрөнгийн зарцуулалтад хэрхэн хяналт тавих, энэ хөрөнгийг зориулалтын бус зарцуулсан, сонгон шалгаруулалтын үйл ажиллагаанд нөлөөлөх гэж оролдсон, урт хугацааны сургалтын гэрээг санаатайгаар зөрчсөн зэрэг хууль бус үйлдэл гаргасан этгээдэд ямар хариуцлага хүлээлгэх зэрэг асуудлыг энэ журамд тусгагдсан байна.
Эмхэтгэлийн шинэ дугаарт, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 334 дүгээр зүйлийн 334.4 дэх хэсгийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг бүрэн эхээр нь нийтэллээ.
УИХ-ын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

2013 оны 10 дугаар сарын 18