Цэс

Холбоо барих

АЖЛЫН ХЭСЭГ ОРОН НУТАГТ АЖИЛЛАВ

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороон болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан 2013 оны 10 дугаар сарын 04-ны өдрийн 20 дугаар тогтоолоор байгуулагдсан Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, санал, дүгнэлт гаргах, Засгийн газраас өргөн мэдүүлсэн уг хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Улсын Их Хурлын гишүүн Д.Арвинаар ахлуулсан ажлын хэсэг 2013 оны 10 дугаар сарын 7-11-ний өдрүүдэд Архангай аймгийн Цэнхэр, Өвөрхангай аймгийн Уянга, Бат-Өлзий, Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумдад нөхөн сэргээлт, олборлолтын ажил эрхэлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагаанд Байгаль орчныг хамгаалах тухай, Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдалтай газар дээр нь танилцлаа. Ажлын хэсэгт Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Арвин, Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ахлах зөвлөх Р.Батсүх, референт Ц.Рэнцэнтогтох, Улсын Их Хурлын Тамгын газрын Хяналт, үнэлгээний хэлтсийн референт Ц.Сүхбат, дэд ажлын хэсгийн гишүүн Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын дарга Д.Энхбат, мэргэжилтэн Анхбаяр, Уул, уурхайн яамны Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн Ч.Цогтбаатар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Б.Баттулга, Ашигт малтмалын газрын Уул уурхайн хэлтсийн нөөц эдийн засгийн судалгааны тасгийн мэргэжилтэн Б.Сансардарьмаа нар ажиллаж Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгийн холбогдох байгууллагын төлөөллийг тухай бүр татан оролцуулж холбогдох тайлбар тодруулгыг авч ажиллалаа.

БАЙНГЫН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл