Цэс

Холбоо барих

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны Ажлын хэсгийн 2013 оны 10-р сарын 15-ны өдрийн хуралдааны тойм

Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийг нэгтгэн бүх шатны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 10.00 цагаас 334 тоот өрөөнд хуралдлаа.

Ажлын хэсгийн хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч С.Одонтуяа удирдаж, хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн гишүүн Ж.Батсуурь, Л.Энх-Амгалан, Л.Эрдэнэчимэг болон Улсын Их Хурлын гишүүн, хуулийн төсөл санаачлагч С.Ганбаатар, ажлын дэд хэсгийн гишүүд бүрэн бүрэлдэхүүнээр оролцлоо.

Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч С.Одонтуяа Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг уншиж танилцуулан, санал хураалт явууллаа. Санал хураалтад оролцсон Улсын Их Хурлын гишүүдээс саналын томьёололтой холбогдуулан Ажлын дэд хэсгийн гишүүдээс асуулт асууж хариулт авлаа. Хуулийн төслийн эрүүл мэндийн даатгалын байгууллагын тогтолцоо, бүтэц, байгууллагын удирдлагын талаарх саналын томьёоллыг дахин ярилцах шаардлагатай гэж үзэн саналуудыг нээлттэй үлдээлээ.

Ажлын хэсгийн гишүүд даатгуулагчдад үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний үндсэн багцыг өргөжүүлэх, даатгалын гэрээний агуулга, гэрээ байгуулах нөхцөл шаардлагуудыг өндөрсгөх, хүн амын шимтгэл төлөлт, шимтгэлийн хувь хэмжээг тогтоох зэрэг асуудлуудтай холбогдон гаргасан саналын томьёоллуудаар санал хураалт явууллаа.

Ажлын хэсгийн хуралдаан 17.30 цагт өндөрлөлөө.

НИЙГМИЙН БОДЛОГО, БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ
УХААНЫ БАЙНГЫН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл