Цэс

Холбоо барих

Эдийн засгийн байнгын хорооны 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн ажлын хэсгийн хуралдааны товч мэдээ

2013 оны 10 дугаар сарын 15-ны 10.00 цагаас “В” танхимд Эдийн засгийн Байнгын хорооны дарга болон гишүүд Эдийн засгийн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд багтдаг төсвийн ерөнхийлөн захирагчдын 2014 оны төсвийн талаар санал, солилцох ярилцлагыг зохион байгуулав.
Уг уулзалт ярилцлагаар Барилга, хот байгуулалтын яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Уул уурхайн яам, Эрчим хүчний яам, Зам, тээврийн яам, Үндэсний статистикийн хороо, Санхүүгийн зохицуулах хорооны 2014 төсвийн талаар товч мэдээлэл, тайлбар, саналыг сонслоо.
Байнгын хорооны зүгээс яамд болон СҮХ, СЗХ-ны Ерөнхийлөн захирагч нар Байнгын хорооны хуралдааны өмнө бичгээр саналаа өгөхийг үүрэг болгов.

Эдийн засгийн байнгын хорооны ажлын алба.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл