Цэс

Холбоо барих

Хууль зүйн байнгын хорооны 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн ажлын дэд хэсгийн хуралдааны тойм

Хууль зүйн байнгын хорооны 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн ажлын дэд хэсгийн хуралдааны тойм

Мөрдөх албаны тухай хуулийн төсөл болон холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Улсын Их Хурлын даргын 2013 оны 115 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 14.30 цагт Төрийн ордоны В танхимд боллоо.

Хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Батцогт болон ажлын дэд хэсгийн гишүүд оролцов. Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг ажлын хэсгийн ахлагчаас өгсөн чиглэлийн дагуу ажлын дэд хэсгийн гишүүдийг хуралдуулж хуулийн төслийн талаарх ажлын хэсгийн 29 саналыг нэг бүрчлэн хэлэлцсэн талаар болон шинээр томъёолсон саналыг танилцуулав.


Тоймыг бэлтгэсэн:
Хууль зүйн байнгын
хорооны референт
Ч.Батбямба
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл