Цэс

Холбоо барих

Эмэгтэйчүүдийн манлайллын сургалтын хөтөлбөр, гарын авлага боловсруулах, сургалт явуулах байгууллага сонгон шалгаруулна

Монгол Улсын Их Хурал, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд ИТХ-ын төлөөлөгч эмэгтэйчүүдэд зориулсан манлайллын сургалтын хөтөлбөр, гарын авлага боловсруулах, сургалт явуулах байгууллага сонгон шалгаруулна.

Гүйцэтгэгч байгууллагад тавигдах шаардлага:

 

  • Хуулийн этгээд байх (зөвлөх үйлчилгээний компани, судалгааны хүрээлэн, их, дээд сургууль, ТББ гэх мэт);
  • 3-аас доошгүй жилийн өмнө байгуулагдсан байх;
  • Адил төстэй сэдвээр сургалт хийж байсан туршлагатай байх;
  • Баг нь 5-аас доошгүй гишүүнтэй байна. Багийн гишүүд нь 1) эмэгтэйчүүдийн манлайлал, улс төрийн оролцоо, жендэрийн тэгш байдлыг хангах чиглэлээр ажлын туршлагатай нь нотлогдсон байх 2) багийн наад зах нь нэг гишүүн англи хэлний мэдлэг сайтай байх.

Сонирхсон байгууллага ажлын удирдамж, бүрдүүлэх материалыг авах хүсэлтээ байгууллагын товч танилцуулгын хамт bids.mn@undp.org хаягаар ирүүлнэ үү. Эсвэл НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн доорх хаягаар ирж авна уу.
Санхүүгийн саналыг тусдаа дугтуйд битүүмжилсэн байна. Ирүүлсэн материалыг буцааж олгохгүй.
Материал хүлээн авах хугацаа: 2013 оны 10 дугаар сарын 14-ний 16 цаг
Хаяг: НҮБХХ, НҮБ-ын байр, Сүхбаатар дүүрэг, Нэгдсэн Үндэстний гудамж 12, Утас: 327585, 264565

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл