Цэс

Холбоо барих

Мэдээлэл, технологийн чиглэлээр мэргэжлийн сургууль байгуулах хүсэлтээ илэрхийлэв

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга З.Баянсэлэнгэ Япон улсын АСТ корпорацийн ерөнхийлөгч Ишихара Кэничи, Нептуне группын ерөнхийлөгч Ёшидо Нобуяа нарыг 2013 он 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч уулзан харилцан санал бодлоо солилцлоо. Тэд Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулан боловсролын салбарт хөрөнгө оруулалт хийж, мэдээлэл технологийн чиглэлээр мэргэжлийн сургууль байгуулах хүсэлтээ илэрхийллээ.

  Эдгээр компаниуд нь боловсролын салбарт хөрөнгө оруулалт хийж, мэргэжилтэй ажилтан бэлтгэх, Япон улсад үйлдвэрлэгдсэн шинэ цахилгаан үүсгүүрийг гэр хороолол болон хөдөө орон нутагт нэвтрүүлэх, боловсролын талаар харилцан мэдээлэл солилцох зорилготой байгаа ажээ. Манай улсын “Шинэ Монгол” дунд сургуулийн үйл ажиллагаатай танилцсан тухайгаа дурдаад ер нь монгол хүүхдүүд үнэхээр сурч боловсрох хүсэл эрмэлзэлтэй, оюун ухааны цар хүрээ сайтай байгаа нь ажиглагдсан. Бидний байгуулах сургуульд мэдээлэл, технологийн чиглэлээр ажиллах хүсэлтэй сурагчдыг шалгаруулан авч сургаад Япон улсад 3-4 жил үйлдвэрлэлийн болон мэргэжлийн дадлага хийлгэх бөгөөд ажлын байраар ханган дэлхийд танигдсан монголын шилдэг боловсон хүчнийг бэлтгэх хүсэлтээ танилцуулав.

З.Баянсэлэнгэ Монгол Улсын Их Хурал, шинэчлэлийн Засгийн газар нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт эрс шинэчлэлийг хийж, хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгож байна. Засгийн газраас “Ажилтай, орлоготой монгол хүн” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Өнөөдөр бидэнд орчин үеийн мэдээлэл, технологийн ур чадварыг эзэмшсэн ажилтанг бэлтгэх, давтан сургах, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвүүдийг үйл ажиллагаа болон мэргэжлээрээ тогтвор суурьшилтай ажилласан иргэдийг дэмжих бодлогыг баримталж байна. Эдийн засаг, уул уурхайн салбарт орчин үеийн техник, технологийг эзэмшсэн мэргэжилтэй ажилчдын эрэлт хэрэгцээ цаашид ч нэмэгдэх хандлагатай байна. Байнгын хорооны дарга З.Баянсэлэнгэ цааш нь хэлэхдээ та бүгдийн ирүүлсэн санал хүсэлтийг дэмжиж байна, Япон улсын ард түмний тусламж дэмжлэгт талархаж байна гэлээ.

БАЙНГЫН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл