Эдийн засгийн хөгжлийн яамнаас 2013 оны 2-3 дугаар сард техникийн цуврал хэлэлцүүлгүүдийг зохион байгуулж, илтгэлийг бэлтгэн боловсруулсан байна. Илтгэлийн онцлог нь МХЗ-уудын хангах үйл явцын үнэлгээг 5 түвшний зэрэглэлээр хийж, нийт зорилтын гуравны нэг /24-өөс 8/ нь биелэх боломжтой эсвэл бүрэн биелсэн гэж дүгнэжээ. 7 зорилтын хувьд нэмэлт арга хэмжээ авч, тодорхой хүчин чармайлт гаргавал 2015 он гэхэд хэрэгжих боломжтой гэв. 3 зорилгын хүрээнд 4 зорилт нь үлдсэн хугацаанд хэрэгжих магадлал бага, мэдээлэл болон арга зүйн асуудлаас шалтгаалан 5 зорилтын хэрэгжилтийг үнэлэх боломжгүй байна. МХЗ-уудыг хэрэгжүүлэхэд хүчин чармайлт гаргаж байгаа хэдий ч тэдгээрийг хэрэгжүүлэх үйл явцад гадаад хүчин зүйлүүд, түүнчлэн эдийн засгийн өсөлтийн үр дүнд хандивлагчдын санхүүжилт буурсантай холбон тайлбарласан байна. Үндэсний илтгэлийг хавсаргав.
Мянганы хөгжлийн зорилтуудын хэрэгжилт. Үндэсний тав дахь илтгэл
Нэр | Файл |
---|---|
Хавсралт файл | Файл татах |