Цэс

Холбоо барих

Хууль зүйн байнгын хорооны 2013 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн ажлын дэд хэсгийн хуралдааны тойм

Хууль зүйн байнгын хорооны 2013 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн ажлын дэд хэсгийн хуралдааны тойм


Мөрдөх албаны тухай хуулийн төсөл болон холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Улсын Их Хурлын даргын 2013 оны 115 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан 2013 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 11.00 цагт Төрийн ордоны 334 тоот өрөөнд боллоо.

Хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Батцогт, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг болон ажлын дэд хэсгийн гишүүд оролцов. Хуралдаанд Хууль зүйн сайд Х.Тэмүүжин хуулийн төслийн талаар танилцуулга хийж, Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль зүйн үйлчилгээний хэлтсийн Экспертийн албаны ахлах зөвлөх С.Доржханд экспертийн албанаас гаргасан хууль зүйн зөвлөмжийн талаар тайлбар хийв.

Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Батцогт Улсын Их Хурлын даргын байгуулсан ажлын хэсгийн хуралдаанаас өмнө хуулийн төслийн хууль тогтоомжтой нийцсэн байдал, төслийн зүйл, заалтыг сайжруулах, боловсронгуй болгох, техникийн шинжтэй ажлуудыг хийж дуусгах мөн холбогдох байгууллагуудаас ирүүлсэн судалгааны материалуудыг судлан үзэх, ажлын дэд хэсэгт орсон байгууллагууд өөрсдийн чиг үүргийн дагуу санал, тайлбаруудыг бэлтгэх болон хуулийн төслийн танилцуулга, үзэл баримтлалын хүрээнд ажлын дэд хэсгийн гишүүд нэгдсэн ойлголттой болох зэрэг чиглэл өглөө.


Тоймыг бэлтгэсэн: Хууль зүйн байнгын хорооны референт Ч.Батбямба
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл