Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2013 оны 32 дахь дугаарын тойм

Өнөөдөр хэвлэгдэн гарч буй эмхэтгэлийн шинэ дугаарт, 2013 онд иргэнд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалтыг тогтоох тухай Засгийн газрын тогтоолыг нийтэллээ. Үүгээр иргэнд өмчлүүлэх нийт газрын хэмжээг тогтоож өгсөний дотор гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар үнэгүй өмчлүүлэх газар, одоо эзэмшиж байгаа газар, шинээр өмчлүүлэх газрын нийт хэмжээг тус тус тогтоосон байна.
Мөн улсын чанартай авто замын дагуух газар өмчлүүлэх газар, аж ахуйн зориулалтаар өмчлүүлэх газрын нийт хэмжээ зэргийг тогтоожээ. Уг тогтоолоор нийт 9670.17 га газрыг иргэнд өмчлүүлэх ажээ.
Эмхэтгэлийн шинэ дугаарт, Журамд нэмэлт оруулах тухай Засгийн газрын тогтоолыг нийтлэв.Энэ тогтоолоор “Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид суралцагчийн тэтгэлэг олгох журам”-д “багш бэлтгэдэг төрийн өмчийн их, дээд сургуулийн хөдөө, орон нутагт багшлах дадлага гүйцэтгэх зохих шаардлага хангасан суралцагчид 100 хувийн”, “төрийн өмчийн их, дээд сургуульд багш мэргэжлээр элсэгч элсэлтийн ерөнхий шалгалтад 650-750 оноо авсан бол сургалтын төлбөрийг 70 хувь, 751-ээс дээш оноо авсан бол сургалтын төлбөрийг 100 хувь” гэсэн заалтыг тус тус нэмж оруулжээ.

УИХ-ын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

2013 оны 8 дугаар сарын 22
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл