Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2013 оны 31 дэх дугаарын тойм

Эмхэтгэлийн өнөөдрийн дугаарт, Тахарын албаны тухай хуулийг нийтэллээ. Шүүн таслах ажиллагааны хэвийн нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах, гэрч, хохирогчийг хамгаалах, яллагдагч, ялтныг хуяглан хүргэх, хуяглан харгалзах, оргон зайлсан яллагдагч, ялтныг эрэн сурвалжлах чиг үүрэг бүхий Монгол Улсын Тахарын албаны тогтолцоо, зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндэс, Тахарын албаны алба хаагчийн эрх зүйн байдлыг тогтооход энэ хуулийн зорилт оршиж байгаа ажээ.

Энэ хуулийг хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөх Гүйцэтгэх ажлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Хилийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Батлан хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудыг эмхэтгэлд нийтлэв.

Мөн дугаарт Зохицуулалт хийх тухай Засгийн газрын тогтоолыг нийтэллээ.

УИХ-ын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

2013 оны 8 дугаар сарын 15
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл